Хятадын Нанжин хотын нэгэн химийн үйлдвэрт гал гарсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Гэрч үүдийн ярьснаар дэлбэрэлт болсны улмаас түймэр гарсан гэнэ. Ослын газарт онцгой байдлын албаныхан ажиллаж байгаа бөгөөд учирсан хохирлын талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.