НАСАУ-д урвагч хэмээн цоллуулсан Хөдөлмөрийн намын нарийн бичиг асан Кван Дян Оба Өмнөд Солонгост орогнож байгаа. Түүнийг устгахаар зэхэж байсан хүнийг баривчилсан тухай ИТАР-ТАСС мэдээлж байна.
Гэмт этгээд Умард Солонгосын эрх баригчдын тушаалыг биелүүлдэг сөрөг тагнуулч байснаа мөрдөн байцаалтын явцад хүлээжээ. Түүний ээлжит даалгавар нь эх орноосоо урвасан гэгдэх Кван Дян Обаг үгүй хийх байсан ч тусгай албаныхны хараанд өртөж баривчлагдсан аж.