Тэтгэврийн насны босгыг 60 байсныг 62 болгон өөрчлөх хуулийн төслийн эцсийн шатны хэлэлцүүлэг хойшлогдлоо. Орон даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнд сая сая ажилчин оролцож, үзвэр үйлчилгээний газрууд хаалгаа барин, шатахуун хомсдоход хүрээд байгаа энэ үед нөхцөл байдлыг өөрчлөх ямар нэг арга хэмжээ авахгүй гэдгээ Францын Ерөнхийлөгч Николя Саркози мэдэгдсэн. Сенатад суудалтай сөрөг хүчнийхэн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар хичээж байгаа бөгөөд санал хураах өдөр хүртэл Засгийн газар буулт хийж, нэмэлт өөрчлөлт оруулна хэмээн найдаж байна.