Саудын Арабт 60 тэрбум долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлэх саналыг Вашингтонд баталсныг “BBC” мэдээллээ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийн мэдэгдсэнээр энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн ашигтай гэрээнүүдийн нэг гэнэ. Зэвсэг нийлүүлсэн ашгаар 75 мянган ажлын байр шинээр бий болгохоор тэд төлөвлөж байгаагаа ч дурджээ.
Их хэмжээний зэвсгийг ийнхүү нийлүүлснээр АНУ Ираны заналхийллийг тогтоон барих гэж байна хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдэгдсэнээр энэ зэвсэг нь Саудын Арабт Иран болон “Аль-Каида”-гийн цохилтоос хамгаалахад чухал шаардлагатай байгаа аж.
80 гаруй “F -15” сөнөөгч онгоц, “Апач” нисдэг тэрэг, “Блэйк хоук” танкийг арабууд худалдан авахыг хүсэж байгаа билээ.