АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн тойргуудад ажиллаж эхэллээ. Ирэх арваннэгд үгээр сарын 2-нд болох завсрын сон гуулийн кампанит ажил ид өрнөж байгаа бөгөөд эл өдөр конгрессын 440 гишүүн, 33 сенатчийн нэр тодрох юм.
Засаг захиргааны зөрчилтэй шийдвэр, эрүүл мэндийн шинэчлэл, Афганистан, Иран дахь цэргийн ажиллагаанаас болж эрх баригчдын нэр хүнд буурсныг судалгаагаар тогтоожээ. Барак Обама гараа хумхиж суусангүй, Коламбус, Огайо мужид очиж, сонгогчидтой уулзсан. Мөн тэргүүн хатагтай Мишель Обама ч кампанит ажилд идэвхтэй оролцож байгаа. Орон нутаг дахь намуудын төлөөлөл идэвхтэй ажиллаж буйгаа зарлаж байгаа ирэх сонгуулиар Ерөнхийлөгч өмнөх амжилтаа давтана гэсэн баталгаа байхгүй аж.
Ардчилсан намын сонгуулийн хэсгийн төлөөлөгч Уильям Энтони: “Миний хувьд хамгийн их сэтгэл зовж буй зүйл бол сонгуулийн ирц. Иргэдийн улс төрийн амбиц, сонирхол сүүлийн үед их буурч байгаа. Тэд ямар нэг намын харьяаллаас аль болох зайлсхийх болсон. Энэ сонгууль манай намын хувьд маш чухал” гэж ярьжээ. Улс төрийн намуудаас хийсэн санал асуулгын дүнд сө- рөг хүчнийхэн буюу бүгд найрамдахчуудын нэр хүнд өсөх ханд лагатай байгаа гэнэ.
Удаан ху гацааны турш Ардчилсан намд зүтгэсэн “партизанууд” одоогийн эрх баригчдад сэтгэл алдарч байгаа сурагтай. Кампанит ажилд цацсан хөрөнгөөрөө ч тэд Б.Обамаг хол орхиж байгаа. “Wall Street Journal”-аас гаргасан тооцоогоор бүгд найрамдахчууд сүүлийн гурван сард 15 сая доллар хаясан аж. Гэвч ажлын байр, эдийн засгийн өсөлт, аюулгүй байдалдаа санаа зовсон америкчууд энэ удаад эрх мэдэл, мөнгөнд хуур тахгүй бололтой. Глобал эдийн засаг, глобал улс төрөөс хэтэрхий хол жирийн иргэдэд нийгмийн халамж, баталгаат цалин л чухал нь мэдээж.
Барак Обама эдийн засгийн өсөлт нэмэгд үүлэхээ амлаж, хямралын хоёрдугаар давалгаа нөмрөхгүй хэмээн тайвшруулж байгаа нь ч төдийлэн амжилт олохгүй байж магад. Завсрын сонгуулийн дүнд АНУ-ын төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүн шинэч лэг дэх юм. Улс төр судлаачдын үзэж буйгаар бүгд найрамдахчууд олонхийн санал авах төлөвтэй байгаа аж.