Японы “Honda Motor” АНУ-аас 472 мянган автомашинаа буцаан татахаар болжээ. Тормозны шингэн алдах аюултай байгаагаас 2005-2007 онд үйлдвэрлэгдсэн “Acura RL” болон “Honda Odyssey” маркийн автомашинууд үйлдвэр рүүгээ буцах болсныг “France24” мэдээлэв.
Үүний өмнөхөн “Toyota” 1.5 сая орчим автомашинаа мөн л тормозны гэмтлийн шалт гаанаар зах зээлээс татах болсноо мэдэгдсэн билээ. Үүнд 2002-2006 онд үйлдвэрлэгдсэн “Crown”, “Mark X”, “Kluger”, “Harrier”, “Lexus” зэрэг 14 маркийн автомашин хамрагдаж байгаа юм.
“Honda” нь үйлдвэрлэлийн хүчин чадлаараа “Toyota”-гийн дараа буюу Япондоо хоёрдугаарт ордог аж.