АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насанд халдахыг санаархаж байсан Дэниэл Ковартад 14 жилийн хорих ял оноожээ. Хоёр жилийн өмнө тэрбээр өөрийн хамтрагч Пол Шлесселмантайгаа 102 гаруй хар арьстныг хөнөөхөөр төлөвлөж байсан нь илэрч баривчлагдсан аж.
Тэд тэр үед ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан, эдүгээ Төрийн тэргүүн Барак Обамагийн амь насанд халдахаар зэхэж байснаа ч мөрдөн байцаалтын явцад хүлээсэн билээ. Түүний хамтрагч Пол Шлесселман ч шоронд хоригдож байгаа юм