4740 метр өндөр Ключевский галт уул сэрж байна. Уулын оройгоос гарсан утаа долоон км өндөрт хөөрсөн тухай “Русновостей” агентлаг мэдээллээ. Камчаткт орших энэ уулын дэлбэрэлт ойролцоох тосгон сууринд хохирол учруулж болзошгүй хэмээн тус мужийн Геологи, газар зүйн албаны мэргэжилтнүүд анхааруулсан аж. Холбогдох албаныхан одоогийн байдлаар галт уулыг ажиглаж байгаа бөгөөд хэрэв галаар тургих, эсвэл лав урсаж эхэлбэл оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм.