“Time” сэтгүүл нэгэн сонирхолтой бизнесийн тухай нийтэлсэн нь гэрийн тэжээмэл амьтан түрээслүүлэх үйлчилгээ байв. Яг одоо Америкт эрчимтэй хөгжиж буй энэ бизнесийг эхлүүлсэн Майкл Маркарианы Сан Диего дахь “Флекс Петз” төв “Гэрийн тэжээмэл амьтан түрээслүүлнэ” хязгаарлагдаж байсан монголчууд энэ намраас эхлэн үйлдвэрлэгч болон өөрчлөгдлөө... үйл ажиллагаагаа явуулаад зургаан сар болоогүй ч үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаад байгаа аж.
Нохой, муур, усан гахай тэргүүтэй амьтныг хэдэн цаг, хүсвэл долоо хоногоор ч түрээсэлж болно. Америкчууд хэт стресстэй амьдрах болсон учраас гэрийн тэжээвэр амьтантай алхах нь ядаж л жингээ хасахад нь тусалдаг бөгөөд түүгээр ч үл барам сэтгэл санаа тайвшруулж, эерэг энерги өгдөг байна.
Түрээслэхийн тулд барьцаанд нь 700 доллар төлөөд өдрийн 24- 40 доллар төлдөг гэнэ. Тус компани Лос-Анжелес, Нью-Йорк, Сан Францискод салбараа нээгээд байгаа аж.
Ж.ТЭГШЭЭ