Мексикийн Сьюдад-Хуарес хотод зэвсэгт этгээдүүд үдэшлэг болж байсан байшин руу дайран орж 13 хүнийг хороожээ. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь 14-20 настай байсан бөгөөд цагдаагийнхан хэргийн эздийн нэгийг нь ч барьж чадаагүй аж. Мөн тэнд байсан 10 хүн шархаджээ.
Хар тамхины наймаачид үүрлэсэн тус хотод ийм хэрэг нэг бус удаа гарч байгааг хууль сахиулах албаныхан онцолсон юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэнд 5000 гаруй энгийн иргэн мансууруулах бодисын наймаачдын золиос болж, амь үрэгдсэн аж.