Ираны их, дээд сургуулиудад барууны хэв маяг, сэтгэлгээг сурталчилсан хичээл заахыг хоригложээ. Тус улсын Боловсролын яамны төлөөлөгч Аболфазл Хассани иргэний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн ерөнхий эрдмийн 12 хичээлийг заахаа больсон тухай албан ёсоор мэдэгдсэн юм.
Харин сэтгэл судлал, гүн ухаан, эдийн засгийг судлахыг зөвшөөрч байгаа юм. Ираны шашны тэргүүн аятолла Али Хаменени шашин, ёс заншилд харшлах, залуу үеийг ёс суртахууны доголдолд оруулах хичээлийг хориглох тухай хүсэлтийг эрх баригчдад тавьснаар энэ тогтоолыг баталсан аж.
Тус улсын их дээд сургуулиудад 3.5 сая орчим хүн дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа гэсэн статистик байдаг.