Ява мужийн төв хэсэгт орших Мерапи галт уул идэвхжиж эхэлсэн бөгөөд удахгүй дэлбэрэх аюул нүүрлээд байгаа тухай Индонезийн Геологи, газар зүйн албанаас мэдээлсэн байна. Хүн ам их төвлөрсөн энэ бүсэд түгшүүр зарлаж, зарим тосгон, сууринг нүүлгэж байгаа бөгөөд 54 мянган хүн гамшигт нэрвэгдэж магадгүй байгаа гэнэ.
Өнгөрсөн есдүгээр сард галаар тургиж сандаргасан Мерапи уулаас урссан лав Гендол мөрөнд ойртож очсон аж. Ява мужид газар ойр ойрхон хөдлөх болж, агаарын даралт ихэссэн тухай нутгийн иргэд ярьж байна. Галт уул 1930 онд дэлбэрч 1400 хүний аминд хүрсэн юм. Индонезид 600 гаруй галт уул байдгаас 129 нь хэзээ ч дэлбэрч болох аж.