Сингапурын далбаатай “MV York” худалдааны хөлөг онгоцыг Сомалийн далайн дээрэмчид эзэлсэн тухай “Ройтерс” мэдээллээ. Кенийн Момбас боомтоос 90 км зайд хөвж явсан уг онгоцонд 17 хүн байжээ. Шатдаг хий тээвэрлэдэг “MV York” холбоо тасраад нэлээд удсаны дараа Сомалийн зүг чиглэн хөдөлснийг Афин дахь “Interunity Management Corporation” компанийн ажилтнууд олж мэдсэн аж. Далайн дээрэмчидтэй тэмцэх Европын холбооны төвөөс гаргасан тоогоор Сомалийн дээрэмчдэд 19 хөлөг, 428 хүн барьцаалагдаад байгаа гэнэ.