Лалын шашинтнуудын хувцас загварын долоо хоног Татарстаны нийслэл Казань хотноо эхэлжээ. Эл арга хэмжээнд Индонези, Иран, Ирак, Туркийн загвар зохион бүтээгчид оролцож байна. Хувцас загварын үзүүлбэр, загвар зохион бүтээгчдийн онол практикийн бага хурал, урлаг соёлын ажиллагааг тэнд зохион байгуулах юм. Загварын долоо хоногоор уламжлалт, авангард, чөлөөт, гоёлын загварын хувцас, чимэг зүүлтийг олонд толилуулах аж.