Орчин үеийн дүрслэх урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн, алдарт зураач Энди Уорхолын “Campbell’s шөлний сав” хэмээх зургийг “Christie’s” компани дуудлага худалдаанд оруулахаар шийджээ. Энди Уорхол эл зургийг 1962 онд зурсан юм. Зураачийн бүтээлийн анхны үнэ нь 30 сая доллар бөгөөд мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар 50 сая доллар хүрч магадгүй байна.