Их Британийн нэгэн фермд румын хүүхдүүд хууль бусаар ажиллаж байсныг илрүүлжээ. 9-15 насны долоон хүүхэд өглөөнөөс орой хүртэл сонгино хурааж байсныг цагдаагийнхан ажигласан байна. Тэдний зарим нь эцэг эхээ даган Их Британид ирсэн бөгөөд ихэнх нь хэрхэн хил давж ирэн, ажиллаж байс наа хэлээгүй байна. Хөгжиж буй орнуудаас улирлын ажил хийх гэж хүмүүс их ирдэг ч насанд хүрээгүй хүүхдийг ажиллахыг тэнд хатуу хориглодог.
Гадаадын ажилчдыг хариуцдаг мэргэжилтэн Пол Уайтхаус хүүхдүү дийн ажиллаж байсан нөхцөл нь хүнд байсныг онцлоод, энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа явдал хэмээн мэдэгджээ. Мөн бусад орноос ирсэн цагаачдын хүүхдүүд хууль бусаар ажиллаж, ажил олгогч, эцэг эх, асран хүмүүжүүлэгч нь хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа тохиолдол ихэссэнийг тэрбээр нэмэн өгүүлжээ.
Мөн хүүхдийг ажиллах хүч болгон хил дамнуулан зардаг наймаа улам бүр хөгжиж байгааг Олон улсын хүний эрхийн байгууллагууд анхааруулж, үүнийг таслан зогсоохыг улс орнуудад уриалж байгаа билээ