Эрчүүдтэй адилхан цагаар ажилладаг ч тэдний цалингийн 65 хувьтай тэнцэх мөнгө авдаг исланд бүсгүйчүүд эсэргүүцлээ илэрхийлэн ажил хаяжээ. Тэд ажлын цагийг багасгах эсвэл цалин нэмэх гэсэн болзол тавьж буй юм. Эрх нь зөрчигдөж байна хэмээн үзсэн бүсгүйчүүд ажил хаяад зогсохгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Тэндхийн эмэгтэйчүүд 35 жилийн өмнө анх томоохон бослого гаргаж байсан бөгөөд олон нийтийг хамарсан ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн дөрвөн удаа гарч байжээ. Жендерийн ялгааг арилгах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Исландад гурван эмэгтэйн нэг нь гэр бүлийн ямар нэг хүчирхийлэлд өртдөг гэнэ.