Булчин задрах тахалд нэрвэгдээд байгаа Гаитид Франц улс туслахаа илэрхийллээ. Одоогийн байдлаар 3000 хүн уг өвчний халдвар авсан бөгөөд эм тариа, хүн хүч, санхүүгийн тусламж нэн шаардлагатай байгаа юм. Францын Гадаад хэргийн сайд Бэрнара Валеро Гаити руу эм тариа, эмнэлгийн ажилтнууд илгээхээ амлажээ. Нутгийн оршин суугчид цэвэр усны гачигдалд орсон нь халдварт өвчин тархах нөхцөлийг хангаж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.