Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Испанийн баг түрүүлнэ гэдгийг урьдчилан таасан зөнч наймаалж Пауль таалал төгсчээ.
Хоёр настай байсан тэрбээр ХБНГУын “Sea Life” усан паркт амьдардаг байсан юм. Мэргэн Пауль хөлбөмбөгийн тэмцээн, улс төрийн сонгуульд хэн ялахыг урьдчилан таадаг байсан бөгөөд түүний “онош” дандаа батлагддаг байсан гэнэ.
Жишээлбэл, аваргын титэмд санаархаж байгаа хоёр хөлбөмбөгийн багийн далбааг аквариумд хийхэд Пауль нэгийг нь л сонгодог байна. Зөнч наймаал жийн тухай баримтат кино хийж, ном бичиж байсан бөгөөд “Twitter” дэхь түүний хуудсыг үзсэн зочны тоо Криштиану Роналду, Шакира нарынхаас ч илүү байсан ажээ.