Иранаас их хэмжээний мөнгө жил бүр авдаг байснаа хүлээн зөвшөөрсөн Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзайн мэдэгдлийг Цагаан ордон няцаав. Тэрбээр “Иран улсаас мөнгө авдагт хачирхах юм байхгүй. Иймэрхүү тусламжийг АНУ-ын Засаг захиргаа ч бидэнд үзүүлж байсан” хэмээсэн билээ.
Барак Обамаг төлөөлж Роберт Гейтс энэ тухай мэдэгдэл хийхдээ “Афганистаны Ерөнхийлөгчид ямар нэгэн мөнгөн тусламж үзүүлээгүй” хэмээн мэдэгдлээ. Америкчууд Афганистанд нийгмийн хөгжил, дэд бүтэц, эдийн засгийн төслүүдийг хэрэгжүүлэхэд л санхүүгийн туслалцаа үзүүлж, хөрөнгийн зарцуулалтыг хянадаг аж.
Х.Карзайн засаг захиргаанд тусгайлан мөнгө өгч байгаагүй гэдгээ Цагаан ордон онцолжээ.