АНУ-ын Калифорни мужид марихуан хэрэглэхийг зөвшөөрөх эсэх талаар бүх нийтийн асуулга явуулахаар бэлдэж байна. “Марихуан тодорхой хэмжээгээр хэрэглэхийг иргэдэд зөвшөөрөх нь зүйтэй. Гэхдээ өндөр татвар, хатуу хяналт маш чухал. Ингэснээр хар тамхины наймаачдыг мөрдөн илрүүлэх ажиллагаанд хэдэн тэрбумаар урсаж буй хөрөнгийг өөр зүйлд зарцуулах боломжтой юм.
Энэ тухай санал асуулгыг бид дэмжиж нэг сая доллар хандивлаж байгаа” хэмээн тэрбумтан Жорж Сорос мэдэгдлээ. Сүүлийн хэдэн жилийн турш яригдан, маргаан дэгдээж буй мари хуаныг хэрэглэх зөвшөөр лийг нийгмийн зүтгэлтнүүд, либерал үзэлтнүүд дэмжиж байгаа гэнэ. Тус мужид 13 жилийн өмнө марихуаныг эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн юм.