Кыргызстан улсын ИссыкКуль нуурын хөвөөнд олон улсын ангийн фестиваль зохиожээ. “Салбурун” фестивальд оролцогчид нохойн ан, нум сумаар харвах тэмцээн, хурдан морьдын уралдаан зохион байгуулсан аж. Мөн үе дамжсан анчид тэнд арга барил, ур чадвараа сорьж, санал бодлоо солилцсон байна. Нүүдэлчин ард түмний соёл, амьдралын салшгүй хэсэг болсон ан агнах ёс заншил, бичигдээгүй хуулийг хойч үедээ өвлүүлэхийг тэмцээний зохион байгуулагчид зорьж буй юм.