Украин улсын төлөөлөгчид “Далайн дээрэмчидтэй тэмцэх олон улсын конвенци” санаачилж НҮБ-д өргөн барьсан тухай “Ройтерс” мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд далайн дээрэм ихсэж, олон улс орны хөлөг онгоц барьцаалагдаж хүний амь хохирсоор байгаа билээ. Өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрүүд далайн эргээр хог хаягдлаа орхиж байгаль орчныг бохирдуулж байгааг эсэргүүцсэн Со малийн хэсэг иргэн нэгдэж Их Британи, АНУын хөлөг онгоцыг барьцаалж эхэлсэн аж.
Тус улсад хамаарагдах далайн эргийг хамгаалах уг ажиллагаа яваандаа олон хүний амь зуух арга болж, Сомалийн дээрэмчдэд өртсөн хүний тоо эрс ихэссэн. НҮБын Аюулгүйн зөвлөл далайн дээрэмчидтэй тэмцэх арга замуудыг хэлэлцэж эхлээд байна. Украины санаа чилсан энэ төсөлд улс орнууд нэгдэж дээрэмтэй тэмцэх, далайчид, жуулчдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн гэрээ байгуулах, далайн дээрэмчдийг шүүх тусгай байгууллагыг үндэслэх зэргийг хөндсөн байна.