Японы Toyota автомашины Prius загварийн машины тоормозны системд техникийн доголдол илэрсэн тул зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ. АНУ-ын зах зээлд өнгөрөгч тавдугаар сараас хойш нийлүүлсэн Приүс загварын 270 гаруй мянган машин тэхникийн үзүүлэлт чанарын шаардлага хангаагүй гэнэ. 2009 оноос хойш Toyota-гийн нийт алдагдал 2.8 тэрбум долларт хүрч, дэлхийн зах зээлээс нийт 8 сая автомашины таталт хийгээд байна.