Чилийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Себастьян Пинейра засгийн газраа эмхлэн байгууллаа. Аугусто Пиночеттой нэр холбогдож байсан нэг ч түшмэл технократ, хараат бус улстөрчдөөс бүрдсэн шинэ засгийн газарт ороогүй байна. Баян үйлдвэрийн эзэн Пинейра Чили улс ардчиллын замд эргэж орсноос хойш 20 жилийн дараах анхны консерватив Ерөнхийлөгч юм.