Лондон хотын дээд зэрэглэлийн “Landmark” зочид буудалд хүн амины хэрэг гарсан байна. Өнгөрсөн даваа гаригт зочид буудлын гуравдугаар давхрын нэгэн өрөөнөөс толгойдоо гэмтэл авснаас амьсгал хураасан хүний цогцсыг олжээ. Лондон хотын Цагдаагийн газрын ажилтнууд хохирогчийг хэн болохыг тогтоосон байна. Энэ хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг ч баривчилсан гэнэ. Тэрбээр өөрийгөө Саудын Арабын хунтайж хэмээн танилцуулсан байна. Мөрдөгчид энэ нь үнэн болохыг тогтоосон бөгөөд хохирогч нь түүний зарц байсан бололтой.