2011 оны хамгийн найдвартай, аюул осол багатай машинаар “Соната” шалгарах нь. Саяхан гадаад үзэмжээ эрс өөрчлөн худалдаанд гарч байсан “Соната”-гийн шинэ хувилбарыг 2011 онд гаргахаар судалгааныхаа ажилд оржээ. “Hyundai” компани энэ удаа жолооч болон зорчигчийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн бөгөөд, хамгаалалтын сэлбэг үйлдвэрлэдэг бусад компанитай гэрээ байгуулж байгаа аж. Мэдээж тэд хүчин чадал, гадаад үзэмжид ч анхаарлаа хандуулна. Тус компанийн инженерүүд хэдийнэ орчин үеийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн хэлбэр, загварыг гаргаад байгаа гэнэ.