Туркийн Балыкесир мужийн Дюрсенберийн нүүрсний уурхайн гүнд дэлбэрэлт болсоны улмаас 17 уурхайчин амь үрэгдлээ гэж ВВС мэдээлэв. Дэлбэрэлтийн дараа цаг алдалгүй ирсэн аврагчид 250 метрийн гүнд дарагдсан 29 уурхайчны амийг аварсан байна. Түлэгдсэн, хүнд гэмтсэн арваад уурхайчныг эмнэлэгт яаралтай хүргэжээ. өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын дундуур тус улсын Бурса мужийн уурхайд дэлбэрэлт болж 19 уурхайчин амь үрэгдсэн.
Туркийн нүүрсний уурхайн аюулгүй байдал аж үйлдвэржсэн бусад орныхтой харьцуулахад муу байдаг гэж шинжээчид үздэг. Ослын шалтгаан тодорхогүй байгаа ч уурхайн гүнд хуримтлагдсан метаны хий дэлбэрсэн байж болзошгүй хэмээн тайлбарлаж байгаа юм. Тус улсын түүхэнд хамгийн томд орох осол 1992 онд Хар тэнгисийн ойролцоох Зонгулдак мужийн уурхайд болж 270 уурхайчин амь үрэгдсэн байна.