Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардарийн автомашины цуваа явж өнгөрөх хүртэл замын хөдөлгөөнийг хааснаас болж, түгжрэл үүсэж гурван цаг болсны улмаас тус улсын баруун зүгийн Кветта хотын нэг эмэгтэй эмнэлэгт хүрч чадалгүй моторт дугуйд хүүхдээ төрүүлсэн тухай “Ааж-ТВ” мэдээллээ. Терроризмтэй тэмцэх тусгай ангийн цагдаа, цэргүүдийг яаж ч ятгаж гуйгаад байрнаас нь хөдөлгөж чадаагүй, тэд “Ерөнхийлөгчийг явж өнгөрөх хүртэл хэнийг ч бүү явуул” гэж бидэнд тушаасан гэсэн ганцхан хариу өгч байжээ. Моторт тэргэнд төрсөн охины бие сайн байгаа, харин хотын эрх баригчид тухайн үйл явдлыг нягтлан шалгаж буй тухай яаран мэдэгджээ.