* АНУ-ын Лос-Анжелес хотын энэ хорооллыг анх “Hollywoodland” хэмээн нэрлэж байжээ.
* Алдартай жүжигчин болох мөрөөдөл нь бүтэлгүйтсэн Их Британийн жүжигчин Пег Энтуисл алдартнуудын хотхоны бэлгэ тэмдэг болсон “Hollywood” гэсэн бичээснээс өөрийгөө дүүжилж, амиа хорлож байв.
* Дэлхийн II дайны үед “Оскар”- ын шагналын баримлыг гипсээр хийдэг байжээ.
* Холливудын хөшөөний өнгийг сэргээн засварлахын тулд “Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер тусгай дуудлага худалдаа зохион байгуулж, мөнгө цуглуулж байсан гэнэ.
* Холливудэд хаа сайгүй кино үзүүлдэг. Том том кино театруудаас гадна дэлгүүр, зоогийн газар, сүм, тэр бүү хэл оршуулгын газарт ч кино үзэхэд зориулсан тусгай өрөө, танхим байдаг.
* Холливудын инээмсэглэл хэмээх ойлголтыг Францын эмч Чарльз Пинкус гаргаж иржээ. 1930-аад онд тэрбээр “Hollywood Laminates” технологийг боловсруулж, Жүди Гарлэнд, Ширли Темпл, Элизабет Тейлор, Барбара Стенвик, Фред Астер зэрэг алдартны шүдийг жигд, цагаан болгож өгсөн аж.