
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022 оны улсын төсвийг баталсан. Ингэснээр ирэх оноос эхлэн хүүхдийн 100 мянган төгрөгийг Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд төвлөрүүлж, хадгалахаар боллоо.
Гэхдээ цар тахлын нөлөө бүрэн арилаагүй, өнөөгийн шилжилтийн үед бага дунд орлоготой өрх санхүүгийн эрсдэлд орж болзошгүй. Иймээс үе шаттайгаар дээрх бодлогыг хэрэгжүүлэхээр дараах арга хэмжээг авахаар болжээ.
Хэрвээ хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч хүсвэл Төрийн санд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломжтой аж. Хуримтлалыг 100 хувь бэлнээр авах бол 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд, харин 50 хувь авах бол 7 дугаар сарын 1-нээс 2022 оныг дуустал хугацаанд авах сонголттой юм байна.