БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэдийн бодлогын асуудал эрхлэх алба ны дарга Дон Хён Сүк энэ сарын 22-24-нд манай улсад айлчиллаа. Төлөөлөгчид ХЗДХийн сайд Ц.Нямдорж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын (ГИХАЭГ) дарга Д.Мөрөн, УБЕГ-ын дарга Д.Мөнхбаатар нартай уулзаж, ажил төрлийн яриа өрнүүлсэн байна. Айлчлалын үеэр ГИХАЭГ-ын мэдээллийн технологийн системийг хөгжүүлэх төслийг ирэх жилээс хэрэгжүүлэхээр урьдчилан тохиролцсон аж. БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэдийн бодлогын асуудал эрхлэх албаны дарга Дон Хён Сүктэй өнгөрсөн баасан гаригт уулзаж ярилцлаа.
-Та манай улсад хийж буй айлчлалаа хэрхэн дүгнэж байна вэ?
-“Өнөөдөр”-ийг Монголд нэр хүндтэй, нөлөө бүхий сонин гэж сонссон. Ийм сонинд ярилцлага өгч буй нь миний хувьд нэр төрийн хэрэг. Манай байгууллага 2007 оноос эхлэн Мон гол Улсын ГИХАЭГ-тай хамтран ажиллаж байна. Хамтран ажиллах гэрээний дагуу хоёр байгууллагын удирдлага жил бүр харилцан айлчилж, цаашид хэрэгжүүлэх аж лаа хэлэлцдэг. БНСУ-ын хувьд Монгол Улс нэлээд ач холбогдолтой орон гэж үнэлэгддэг. Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа хоёр улсын харилцаанд чухал хувь нэмэр оруулах учиртай. Би Монгол Улсад анх удаа айлчиллаа. Яриа хэлэлцээр амжилттай болсон, сэтгэл хангалуун байна.
-Хоёр улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын хамтын ажиллагааг ямар төвшинд байна гэж Та үзэж байна вэ?
-Бид өнгөрсөн жилүүдэд хоёр байгууллагын удирд лагын төвшинд олон удаа уулзаж, хамтын ажиллагааны асуудлаа ярилцаж, санал бодлоо солилцож ирсэн. Мөн ажилтнуудаа солилцож, харилцан туршлага судлуулан, сургалт зохион байгуулдаг. Энэ ажил цаашид ч үргэлжлэх болно. Хоёр улсын иргэд хоорондын харилцаа жил ирэх бүр өргөжин тэлж байна. Тиймээс манай хоёр улсын, тэр дундаа манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа юу юунаас чухал гэж би үздэг.
-Ойрын хугацаанд, нэн тэргүүнд хэрэгж үүлэх ямар асуудал байдаг бол?
-Хөгжлийн албан ёсны тусламжийн шугамаар “Хилийн шалган нэвтрүүлэх ажлын бүртгэлийг авто матжуулах” төслийг Монголд хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Энэ ажил ирэх оноос хэрэгжих байх. Ингэснээр хоёр улсын иргэдийн хил нэвтрэх асуудал илүү хялбар болох юм. Иргэд хилээр нэвтрэхдээ хялбар болно гэдэг нь цаашдаа хоёр улсын хооронд визгүй зорчих асуудал наашилж байна гэж ойлгож болно. Дашрамд хэлэхэд, БНСУ-ын хилээр нэг жилд гадаадын 40 мянган хүн нэвтэрдэг. Инчоны олон улсын нисэх буудал дахь манай албаны ажилтнууд гадаадын иргэдийг бүртгэх, хил нэвтрүүлэх шинэ техник, технологи эзэмшиж, ихээхэн туршлага хуримтлуулсан. Энэ бүхнийгээ Монгол Улстай, мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн байна.
-БНСУ-д хэчнээн монгол иргэн ажиллаж, амьдарч байна вэ. Хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг цаашид хууль ёсны бичиг баримттай болгох боломж бий юу, тухайлбал 10-аас дээш жил амьдарч байгаа манай иргэдэд оршин суух зөвшөөрөл олгож болох уу?
-Энэ оны тавдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын 30520 иргэн манай оронд ажиллаж, амьдарч байна. Тэдний 35 хувь нь буюу 10612 хүн хууль бусаар амь дарч байгаа гэсэн су далгаа гарсан. Өнгөрсөн гу рав дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд ма най оронд айлчиллаа. Айлчлалын үеэр ийм асуудлыг манай талд тавьсан байгаа. Өнөөгийн нөхц өлд монгол иргэдэд хууль ёсоор амьдрах виз олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, манай улсын хуулиар ийм боломжг үй. Нөгөө талаар бусад орны иргэдэд ч гэсэн адил тэгш хандах хэрэг гарна. Манай улсад хууль бусаар ажил лаж, амьдарч байгаа монголчууд, гадаадын бу сад орны иргэдийг бу цаах нь нэлээд хурц асуу дал болоод байгаа. Энэ асуудлыг нэг тийш бол гох нь цаашдаа манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиход түлхэц болох учиртай. Хамгийн гол нь манай улсад хууль бусаар оршин сууж буй монголчууд сайн дураараа гарсан тохиолдолд манай зүгээс тэдгээр иргэдийг БНСУ-д буцаж ирэхэд нь ямар нэг хаалт хориг тавихгүй.
-Танай улсад зорчсон монголчуудын хэчнээн хувь нь визийн журам зөрчин үлдэж байна вэ?
-Манай байгууллагаас гаргадаг статисик үзүүлэлтээр бол нэг сард манай оронд ирж байгаа монголчуудын 5-10 хувь нь үлдэж байна. Энэ нь урьд жилүүдийнхтэй харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт. Монголчууд манай хуулийг мэддэг болж, дагаж мөрдөх болсон үүнд нөлөөлсөн байх. Дээрээс манай ЭСЯ-ны ажилтнууд виз олгохдоо маш нарийн судалдаг болсонтой ч холбоотой.
-Монгол эмэгтэйчүүд солонгос эрчүүдтэй гэр бүл болох нь нэлээд нэмэгдсэн. Нөхөр болох хүнээ дагаж танай оронд очсон манай эмэг тэйчүүд багагүй хохирдог юм билээ. Тэр бүү хэл нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүй ч бий. Монгол эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах талаар Та ямар бодолтой байна вэ. Солонгосын бэр болон очиж байгаа эмэгтэйчүүд юу анхаарах ёстой бол?
-Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 2434 монгол эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болжээ. Мөн манай улсад цагаачлан, солонгос хүнтэй гэр бүл болох хүсэлтээ гаргасан гадаадын 3000 гаруй хүн байна. Монгол эмэгтэйчүүдийн эрх ашиг зөрчигдөх явдал гардаг. Ер нь ганц Монголын бус, Азийн бусад орны эмэгтэйчүүдтэй манай эрчүүд гэр бүл болж буй нь Солонгосын нийгмийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа. Сүүлийн үеийн дүн мэдээгээр бол 784 монгол эмэгтэй манай иргэн болсон. Монголчуудаас гадна Хятад, Вьетнам, Филиппин, Камбож, Япон зэрэг орны эмэгтэйчүүд манай эр чүүдтэй гэр бүл болдог. Гэр бүл гэдэг тухайн хоёр хүний хувийн асуудал учир их эмзэг. Азийн улс орнуудын эмэгтэйчүүдтэй гэр бүл болж буй солонгос эрчүүдийг ерөнхийд нь авч үзэх юм бол бага орлоготой, эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүс байна.
Солонгос бүсгүйчүүдтэйгээ гэрлэх боломжгүй манай эрчүүд харийн эмэгтэйчүүдийг сонгож байгаа нь нууц биш. Зуучлалаар гэр бүл болж буй эмэгтэйчүүд Солонгост очоод өөрийнхөө авсан мэдээлэлтэй нийцэхгүй хүнтэй учирдаг. Түүнээс болоод маш их зөрчил үүсдэг. Мөн бие биенийхээ хэл, соёлыг судлаагүй, мэдээлэл хомс зэргээсээ үүдэн дараа дараагийн асуудалд холбогддог. Харийн эмэгтэйчүүдтэй гэр бүл болж буй манай эрчүүд асуу далтай нь үнэн. Нэгэнт харь хүний эхнэр болох гэж байгаа эмэгтэйчүүд ч хэнтэй суух гэж байгаа, ямар хэл, соёлтой улсад очих талаараа хангалттай мэдээлэл авсынхаа дараа шийдвэрээ гаргаж байх нь зүйтэй шүү дээ. Монгол Улсад Хүйсийн тэгш эрхийн төв гэдэг байгууллага гадаа дын хүнтэй гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг, сургалт явуулдаг юм билээ. Энэ байгууллагын сургалтад хамрагдаж, мэдээлэл сайн авах хэрэгтэй. Манай улсад очсон хойноо манай байгууллага болон Олон соёлт гэр бүлийг дэмжих төвөөс зохион байгуулдаг сур галт, хөтөлбөрүүдэд хам рагдах юм бол цаашид амьд рахад нь дөхөм болно. Ий мэрхүү сургалт, олон ний тийн байгууллага манайд цөөнгүй бий.
-Монгол Улсад суугаа танай улсын ЭСЯ-наас виз олгосон байхад монгол иргэдийг хил дээрээс буцаадаг үндэслэл нь юу байна вэ?
-Виз олгож байна гэдэг нь тухайн хүний бүрд үүл сэн материалыг үндэслэн БНСУ руу орох эрх олгож байна гэсэн үг. Хилийн шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж буй манай ажилтнууд энэ хүн манай оронд нэвтрэх зорилго нь тодорхой байна уу, үгүй юү гэдгийг шалгадаг. Манай оронд ирж байгаа тухайн хүний зорчих зорилго нь тодорхой бус тохиолдолд хил дээрээс буцаадаг. Хил дээрээс бу цаж байгаа монголчуудын тоог багасгах үүд нээс бид олон арга хэмжээ авч байгаа. Тоон үзүү лэлт хэлье л дээ.
2010 онд виз авсан 538 хүн манай хил дээрээс буцжээ. Гэтэл энэ тоо 2007 онд 1667 байсантай харьцуулахад 68 хувиар багассан байна. Та хил нэвтрэхээсээ өмнө БНСУ-д зорчих зо рилгоо баталсан бичиг баримтаа үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр манай улсад зорчиход ямар нэг асуу далгүй болно. Энэ дашрамд хэлэхэд, манай улс ирэх оноос эхлэн хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэдийн хурууны хээ, зургийг нь авна. Манай оронд урьд нь хууль бусаар амьдарч байгаад гарсан иргэд хуурамч паспорт ашиглан дахин хил нэвтрэх гэж оролддог. Ийм тохиолдолд манайх хатуу арга хэмжээ авах болсныг анхааруулахад илүүдэхгүй биз ээ.
Д.ЗАЯАБАТ