УИХ-ын гишүүн хэмээх том албан тушаалд сонгогдон, хууль тогтоож, төрийн үйл хэрэгт оролцох сайхан. Гол нь нэр хүнд, халдашгүй бүрэн эрхийг дагалдах орлого гэж юм бий. Үүний төлөө л хэдэн зуун сая төгрөгийг сонгуулийн сурталчилгаа, намын хандивт харамгүй зарлагаддаг биз. Гэхдээ тэдэнд нэг зовлон бий. Хогийг нь шүүрдэх шахан байж, элдвийг амлаад саналыг нь авчихсан сонгогчдынхоо өмнө “амьтан” болно. Гэр орон, ажил төрөл, сургалтын төлбөр гээд гишүүдээс гуйхгүй юмгүй. Сумоч гишүүн Д.Батбаяр анх “гэнэдээд” гуйсан болгонд нь халаасаа сэгсэрч байснаа сүүлдээ “үгүй” гэж хэлж сурснаа хуучилж байв. Тэгвэл саяхан Ц.Даваасүрэн гишүүн рүү нэгэн сонгогч нь утастсан гэнэ. “Хотоос Хөвсгөл рүү харьж яваад унаа шаварт суучихлаа. Гишүүн ээ, унаа явуулчихгүй юү” гэсэн гэнэ. Уг нь УИХ-ын гишүүнийг бидний өмнөөс бодлого тодорхойлж, хууль тогтоог хэмээн сонгодог. Гэтэл зарим дураараа сонгогч иймэрхүү байдлаар аашилдаг байх нь. Нөгөө талаар гишүүд өөрсдөө ч бодлого тодорхойлох гэж биш саналаа л өгвөл өмнөөс нь бүх ахуйн асуудлыг шийдэж өгнө хэмээн амладаг нь буруу. Амласандаа ороогдоод тэд ч чамгүй зовдог бололтой дог.