
Нобелийн шагнал гардуулах ёслол жил бүрийн энэ өдөр болдог уламжлалтай. Динамитыг нээсэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос хойш зохион байгуулж, шинжлэх ухааны салбарын шилдгүүдийг алдаршуулсаар ирсэн эл арга хэмжээний хүрээнд монгол эрдэмтэн, судлаачид өнөөдөр чуулах нь. МУИС-ийн Биологийн тэнхимийн биотехнологийн хөтөлбөрийн “Проб” клубээс санаачилсан “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” уламжлалт өдөрлөгт өмнөхөөс олон судлаач, эрдэмтэн оролцох аж.
Тухайн жил шагнал хүртсэн зургаан нээлтийг салбар, салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид оюутан залууст танилцуулж, үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулахыг зорьдог нь “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд”-ын онцлог. Цар тахлын улмаас өнгөрсөн жил тус арга хэмжээг өнжөөсөн учир энэ удаа 12 илтгэл, эрдэм шинжилгээний өгүүллийг танилцуулах юм байна. Тодруулбал, 2020, 2021 оны Нобелийн шагналтнуудын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, эрэл хайгуул, судалгааны бүтээлийн онцлогийг монгол залууст хүргэх нь.
Бэлтгэсэн Ж.Сувд