
Монголд үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын нээлттэй өдөрлөг өнгөрсөн баасан гарагт болж, манай улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон 2020-2021 онд хийсэн ажлын үр дүнгээ танилцууллаа. Мөн 2022- 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ. Ирэх жилүүдэд талууд тэжээллэг, эрүүл хүнсийг хүн бүрт хангалттай хүртээх тогтолцоог сайжруулахад түлхүү ажиллах юм байна. Мөн газар тариалан, мал аж ахуйн салбарын бүтээмжийг тогтвортой өсгөн, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг бэхжүүлж, байгалийн нөөцийг тэгш ашиглах менежментийг хөгжүүлж, хөдөө аж ахуйн салбарт даван туулах чадварыг бэхжүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэх гэнэ.
Бэлтгэсэн С.Дулам