УИХ-ын гишүүн Д.БалданОчиртой ярилцлаа.
-Хаврын чуулганы сураг дуулдах болов. Зарласан тохиолдолд тодорхой асуудлыг хэлэлцэх хуультай. Тэр нь Тавантолгой байх болов уу. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Сая бид анх удаа Зас гийн газрынхаа мөрийн хөтөлб өрийн биелэлтийг ярьчихлаа. АН-ын бүлэг хангалтгүй гэж дүгнэсэн.
-“Туйлын хангалтгүй” гэж тодот госон байсан.
-Тэгсэн. Манай бүлэг 60 орчим хувийн биелэлттэй гэж үзсэн ч чуулганы нэгдсэн хурал даанаар хэлэлцэж амжааг үй. Засгийн газартаа дүн тавиагүй гэсэн үг. Сонгуулийн хуулиас болж АН завсарлага авсан. Төсвийн хүрээний мэдэг дэл, Нийгэм, эдийн зас гийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг хаврын чуулганаар хэлэлцдэг хуультай. Хуулиар заасан хугацаанд багтаахын тулд Засгийн газраас өргөн барьсан төслийг цэг, таслалын засвар хийлгүйгээр дэмжсэн.
Хаалтын хуралдаанд би шүүмж лэлтэй үг хэлсэн. Хоёр намын мар гаанаас болж олон чу хал асууд лыг шийдэж чадсангүй. Үлдсэн богино хугацаанд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаа оновчтой байдлаар, шаардлагатай хөрөнгийг нь баталж өгөөд завсарлах ёс той байсан. Үндсэн чиглэлтэй холбоотой олон санал бүлгүүдээс гарсан. Бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай. Баяр наадам, олон аймгийн ой энэ тэр гээд амраад явчихна.
Хөрөнгийн нь асуудлыг ший дээд завсарлая гэж хэлсэн. Харин УИХ-ын дарга миний үгийг өлгөж аваад бүлгүүдээс гарсан санал, дүгнэлтийг албан тоотоор Засгийн газарт хүргүүлж Үндсэн чиглэлд тусгахыг үүрэг болгосон. Ер нь бол ээлжит бус чуулган зарлах шаардлага бий. Улс орны амьдралтай холбоотой олон асуудал хү лээгдэж байна. Уул уурхайн сал барын орлогоор төсвийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тэр орлогоор бүтээн байгуулалтад шаард лагатай хөрөнгийн асууд лыг шийдэх хэрэгтэй.
2011 оны төсөвт ердөө тав, аравхан хувийн санхүүгийн эх үүсвэрийг нь тусгасан. Тийм учраас Тавантолгойн хэлэлцээрийг дуусгаад УИХ-д танилцуулах ажлыг яаравчлах хэрэгтэй. Уг ордоос урьдчилгаа байдлаар авахаар тооцоод байгаа нэг тэрбум орчим ам.долларын асуудал бий. Энэ хөрөнгөөр тулгамдсан олон асуудлыг шийд вэрлэх боломжтой. Тө- рийн үйл ажиллагаа тасралтг үй байх ёстой. Ээлжит бус чуулган зарлалаа гэхэд долоо хоног хангалттай.
-Засгийн газраас өргөн барьсан төсөв, эдийн засгийн баримт бичгүүдийг УИХ-ын гишүүд төрөл арилж тал нь зас варлаж, нух даг сан. Сая бол яалт ч үгүй хуулийн хугацаанд баригд лаа. Сайн, муу аль аль нь л бий байх…
-Нухах л ёстой. Төсвийн хүрээний мэдэгдэл, Үндсэн чиглэл, Төсвийн төсөөллийг бүл гүүдээр нухацтай хэлэлцсэн учир тодорхой саналууд бэлт гэсэн байсан. Засгийн га зар эдгээрийг анхааралдаа аваарай гэж хэлээд л Дэмбэрэл дарга алхаа цохисон. Ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Одоо Засгийн газар Тавантолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаа л шавдуулах хэрэгтэй. Гуравдагч хөрш чу хал ч эхний ээлжинд хоёр хөршдөө илүү ач холбогдол өгөх хэрэгтэй. Манай мөнхийн хөрш, бүхэл бүтэн тив эзлэн орших Орос, Хятадын дээгүүр Монгол Улс харайгаад гарчих гүй гэдгээ сайтар бодож, тө лөвлөх ёстой.
-Хоёр хөршдөө илүү ач холбогдол өгөх хэрэг тэй гэсэн гишүүдийн са нааг Засгийн газар хэр харгалзсан бол…
-Гишүүдийн хэлж сануулж байгаагаас өөр “сонирхол” хараг даад байгаа. Засгийн газар Тавантолгойн Ажлын хэсгийн саналыг УИХ-ын бүтцийн байгууллага, гишүүдэд танилцуулааг үй. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор маш тодорхой зүйлийг зааж өгсөн.
Түүнийг л баримтлан ажиллах ёстой. Оюутолгойн гэрээнээс мон голчууд сургамж авсан. Таван толгойн хувьд Монголын төр тусгай зөвшөөрлөө 100 хувь эзэмшиж байгаа учраас монголчуудынхаа язгуур эрх ашгийн төлөө гэрээ, хэлэлцээр хийх бүрэн боломжтой. Засгийн газрын ур ухаан, уран сэтгэмжээс л их зүйл хамаарах үлдлээ. Нээлттэй эдийн засгийг хөгжүүлж л бай гаа юм бол иргэдээ ядаж л 1000-1500 долларын цалинтай болгочихмоор байна шүү дээ.
-Намуудын сонгуулийн амлалт улсыг маань “алаад” байна шүү дээ. Та энэ талаар боддог л байлгүй?
-Улс төрийн намууд санал авахын тулд л хөтөлбөр боловс руулдаг. Эдийн засгийн үндэслэл, судалгаагүй, шинжлэх ухаанч биш, гадаад, дотоод зах зээлээ тооцоогүй хөтөлбөрөөр ялсан нам нь дөрвөн жил халуурсан юм шиг л явдаг. Зарим суманд 2-3 сургууль, нэг гол дээр тэр тооны гүүр барьчихдаг байхг үй юу. Их лообийтой гишүүн, нутгархах үзэлтэй салбарын сайд төсвийн хөрөнгийг ингэж цацдаг.
Ийм эдийн засагтай улс яаж хөгжих юм. БНСУ, Тайланд, Сингапур, Герман гээд улсуудын хөгжлийн бэлээхэн туршлага, стратеги төлөвлөлт байна. Хөгжлийн төлөвлөгөөгөө Парламентаараа баталдаг. Манайд ийм тогтолцоо нь алга. Төр нь тав, арван жилийн хөгж лийн хатуу төлөв лөгөөтэй байх юм бол иргэн нь амьдралаа бас төлөвл өнө. Тэр хэрээр улс хөгжинө.
Гэтэл өнөөдөр хаана ямар орон сууц, зам, гүүр, эмнэлэг сургууль, бүтээн байгуулалтын томоохон үйлдвэрийн газ рууд барих гэж байгаа юм. Бодлого нь алга байна шүү дээ. Социализмын үед төлөвл өлт байсан юм. Хэрвээ хөгжлийн төлөвлөгөө байсан бол өнөөдөр Оюутолгойд ажиллах 1000 гагнуурчин хай гаад явахгүй л байсан. Энэ бол гутамшиг. Гадаадын туршлагаас авахаа ч авна, хаяхаа ч хаяна. Социализмын буян гэж их бий шүү. Монгол хүн доод тал нь арван жилийн сургуулийн боловсролтой, үзэл бодлоо илэрхийлчихдэг эрх чө лөөтэй. Африкийн улсуудтай Монголыг, монгол чуудыг харьцуулахын аргагүй биз дээ. Тэр тивийн ард түмэн өнөөдөр ямар байдалтай байгааг харж байгаа биз дээ.
-Төсвийн хуулийн шинэ чил сэн найруулгыг хаврын чуулганаар баталсан гүй. Тэгэхээр нь л Таван толгойгоос авах нэг тэр бум долларыг сонгуульд зо риулж цацах юм байна гэж хар даад байна л даа. Энэ хууль батлагдвал төсөв тө лөв лөгөөтэй болно биз дээ?
-Засгийн газар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн төслийг оруулж ирэхдээ ихээхэн хойрго хандсан л даа. Үндэсний хөгжил, шинэт гэлийн хороог яамны статус тай болгох ёстой. Энэ яам нь улсынхаа хөгжлийг төлөвлөж, тодорхойлдог, бодлогыг зангиддаг, салбарын бодлогыг уялдуулдаг үүрэгтэй байх юм. Үндэсний хөгжил, шинэтгэлийн яамны бодлогын дагуу Сангийн яам жил жилийнх нь төсвийг баталдаг байх нь оновчтой. Хөгжлийн бодлогыг зангиддаг яам байхгүй учраас л өнөөдөр хөрөнгө тарамдаж, хүч саараад байгаа юм. 2000 оноос хойш эдийн засаг өссөн гэсэн зүйл манайхан ярьдаг.
Тийм ололт бий. Гэхдээ ард түмний орлого, амьжиргааны төвшин нэмэгдээгүй л байхгүй юу. Хөгжлийн бодлого, төлөвл өлтийн хууль, Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар батал чих л хэрэгтэй байсан. Эдгээр хуулийн хүрээнд нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх стратеги төлөвлөгөө гаргаж болох байлаа. Тэгвэл УИХ тогтоол гаргаад намуудын сонгуулийн амлалт зөвхөн хуулийн хүрээнд байна гэчих юм бол замбараагүй амлалтыг цэгцэлж болно.
Манай бүлгээр ярь сан. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог яам болгоод Шадар сайд тэргүүлдэг байх саналын талаар хэлэлцсэн. Яамны сайд нь салбарын сайдаас илүү эрх мэдэлтэй байх ёстой биз. Намрын чуулганаар энэ бүхнийг шийдчихвэл томоо хон дэвшил болно.
Го.Энхтөр