
Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад жагсаал, цуглааны үеэр үүрэг гүйцэтгэдэг, замын хөдөлгөөнд зохицуулалт хийдэг алба хаагчдаас сонгон оролцуулж, онол, практик хослуулан заасан гэдгийг албаныхан онцоллоо.
“Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтаар хүний эрхийн тухай, иргэдтэй зөв харьцах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах техник, хохирогчтой харилцах тактик, арга зүй, цахим орчин дахь мэдээллийн урсгал, харилцааны ур чадвар, эерэг хандлагыг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн хувьсал, хөгжил, крипто валютын тухай, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэглээ, хүний бичиг баримт шалгах, үзлэг хийх ажиллагаа дахь хууль, тогтоомжийн хэрэглээ, ажлаас халшрах хам шинж, стресс менежмент болон тодорхой нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хянах, удирдах чадварыг нэмэгдүүлэх цогц сургалтууд багтжээ. Түүнчлэн ЦЕГ-ын хэв журам, олон нийттэй харилцах алба, ТЦА-ны чиглүүлэгч багш нар бодит кэйс дээр тулгуурлан дүн шинжилгээ хийн, зөрчлийн тухай хуулийг хэрэглэх талаар багц хичээлүүдийг орсон гэнэ.