“Монгол Улс гадаадын цөмийн хаягдлыг нутагтаа хадгалаад 10 тэрбум доллар авахыг хүсэж байна” гэж Хятадын хэвлэлүүд мэдээлсэн тухай ОХУ-ын “Известия” сонин энэ сарын 22-нд бичжээ. Уг нийтлэлд “Монголд цөмийн хаягдал булш лах гэрээний төслийг Монгол Улстай үндсэндээ тохиролцсон. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн Америк, Японы хүчин чармайлт ийнхүү амжилтад хүрч магадгүй болсон” тухай дурджээ. Гэрээ ёсоор монголчууд Аме рикт үйлдвэрлэсэн цөмийн ца хил гаан станцад хэрэглэгдсэн түлш, хаягдлыг хад галах үүрэг хү лээсэн байна. Энэ бүх ажлыг Олон ул сын цөмийн агентлаг МАГАТЭ хянах бөгөөд хаяг дал хадгалах агуулах сав барихад нь Монголд техникийн туслалцаа үзүү лэх гэнэ. Энэхүү цөмийн хаяг длыг нутагтаа хадгалаад Мон гол Улс тодорхой хэмжээний ашиг олж чадна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн хэдэн арван жилд зөвхөн Япон, БНСУ, Тайваньд л гэ хэд 10-20 мянган тонн цөмийн хаяг дал хуримтлагдсан гэнэ. Нэг кг цөмийн хаягдал хадгалахад дэлхий нийтийн дундаж өртөг нь 500 доллар. Монгол орон эндээс хэдэн тэрбум доллар олж чадах бол түүний түншлээд байгаа Америк, Япон нь хадгалах газаргүй болоод байгаа цөмийн хогноосоо салж амарна гэж тус сонинд бичсэн байна. “Монголд гадаадын цөмийн хаяг дал булшлах гэж байгаа тухай яриа өнгөрсөн тавдугаар сард гарахад тус улсын Га даад харилцааны яам “Манай хууль дүрмээр цөмийн хаягдал хад галах битгий хэл нутаг дэвсгэрээрээ дам жуулахыг хориглодог тул ор үндэсгүй” хэмээн эрс няцааж байсан ч гэнэт гэрээ байгуулах болсон нь олны сэжгийг төрүүлж байгаа юм.
Тэгэ хээр энэ талаар ярил цаж байсан япончууд маш ашигтай санал тавьсан болохоор монголчууд зөвшөөрсөн байх гэж таа маглахаас өөр арга алга” гэж “Известия” дүгнэсэн байна. Монгол Улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнууд тай хамтран ажиллахын зэ рэг цээ нутагтаа цөмийн цахилгаан станц бариу лах сонирхолтой байгаа гэж зарим эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах үйлдвэр бариад шинэ түлш гаргах сонирхолтой байгаа аж. Энэ нь зарчмын хувьд боломжтой. Гэхдээ үүний тулд плутоныг ялган цэвэр лээд уран 235 изотоп гаргах ёстой. Харин да раа нь изотопоос түлш үйлдвэрлэхэд уран бая жуулах технологи хэрэг болох ч Монгол шиг Цөмийн эрчим хүчтэй орнуудын гишүүн бус оронд энэ технологийг дамжуулахыг хориг лодог. “Известия” сонин энэ талаар МАГАТЭ-гээс лавлахад одоогийн байд лаар Монголтой ийм гэрээ бай гуулсан талаар мэдээлэл алга гэж хариулсан байна. Оросын шинжлэх ухаа ны акаде мийн Алс Дорнодын хүрээ лэн гийн ор логч захирал Сергей Лузя нин “Хэрэв үнэхээр ийм гэрээ бай гуулсан бол энэ нь одоогийн Мон голын Зас гийн газарт аюултай хэрэг болно. Монголд олон намын систем бодитой оршин тогтнодог бөгөөд цэвэр онгон байгалиараа бахархдаг Монголд цө мийн хаягдал оруулснаар ард түмэн нь эсэргүүцэн, Засгийн га зар нь огцорч ч болох юм” гэж үзэж байна. Мөн ОХУ-ын эрчим хүчний “Greenpeace” хөтөл бөрийн удирдагч Владимир Чуп ров “Яагаад Америк, Япон улс хаягд лаа өөрсдөө хадгалахгүй гадаад оронд асар их мөнгө төлөхөд бэлэн бай гаа билээ гэж асуугаад цөмийн хаягдал хадгална гэдэг тэдний яриад байгаа шиг тийм ч аюулгүй эд биш бололтой” гэж хэлсэн байна.
МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХ ГЭРЭЭ
Монголд олборлосон ураныг цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнуудад гарган, гарсан хаягдлыг нь буцаан Монголд хадгалах цогц үйлчилгээг хэрэгжүүлэх Монгол, Америк, Япон гурван орны гэрээ хэлэлцээний төсөл тодорхой боллоо гэж энэ сарын 18-нд Японы “Киодо цүшин” агентлаг мэдээлсэн билээ. Гэрээний төсөлд Монголын газар нутагт цөмийн хаягдлын агуулах барих болон Олон улсын цөмийн эрчим хүчний газраас үүнд нь техник технологийн туслалцаа үзүүлэхээр болсон тухай бичсэн байжээ. Хэрэв тэдний энэ төлөвлөгөө биелэх юм бол Монголд цөмийн түлш бэлтгээд, хаягдлыг оршуулдаг олон улсын анхны бааз бий болно гэсэн үг. Японы Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослыг дэлхий нийтээрээ харж, цөмийн эрчим хүчний аюулыг яс махандаа тултал ухаарсан энэ үед биелэхэд амархан төсөл биш ч урьдын адил хувийн компаниуд ч оролцон, гүйцэтгэхээр хөөцөлдсөөр байгаа аж. “Киодо цүшин” агентлагийн хуулбарыг нь олж авч чадсан энэхүү гурван улсын гэрээнд дэлхийн цаг агаарын дулаарлаас хамгаалах, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн төлөө цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнуудад түлш баталгаатай нийлүүлэн, хаягдал хогных нь асуудлыг цогцоор нь шийдэх тийм цогцолбор маш чухал гэдгийг тэмдэглэжээ. Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамнаас хоёрдугаар сард энэ гэрээнд гарын үсэг зурах гэж байсан боловч Гадаад харилцааны яамнаас эсэргүүцсэн тул бүтээгүй хэмээн Японы Засгийн газрын хэд хэдэн албан тушаалтан мэдэгдсэн байна. Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны харьяа Байгалийн баялаг, эрчим хүчний агентлагаас гаргасан албан бичигт Монголд цөмийн хаягдал агуулах газар барих төлөвлөгөөг тус яам болон “Тошиба” корпораци, Америкийн эрчим хүчний яам, Монголын Засгийн газар нууцаар хэлэлцэж байгаа гэж бичсэн байжээ. Монголын ураныг шинээр цөмийн эрчим хүч эзэмших гэж байгаа орнуудад нийлүүлэн, гарсан хаягдлыг нь Монгол Улс буцаан авах төлөвлөгөөг танилцуулаад цөмийн эрчим хүчтэй болохыг зорьж байгаа Арабын нэгдсэн Эмират улстай Монгол аль хэдийнэ хэлэлцээ хийж эхэлсэн гэдгийг дурдсан байна. Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам, Америкийн Эрчим хүчний яам, Монголын Засгийн газрын өнгөрсөн хоёрдугаар сард батлахаар зорьж байсан Цөмийн цогц үйлчилгээ гэдэг нь цөмийн станцтай болох гэж байгаа улс орнуудад цөмийн түлш, хог хаях газартай нь хамт реактораа зарах худалдаа наймааны гол зүйл болоод байгаа юм. Учир нь Орос, Франц зэрэг улс реактораа зарахдаа хаягдлыг нь буцаан авах гэрээ байгуулдаг байна. Харин цөмийн хаягдлаа хаях газаргүй Америк, Япон улс Монголд байгуулах “оршуулгын газар”-ын ачаар реактораа зарж чадна гэж үзэж байна. Тиймээс л Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам энэ төлөвлөгөөг биелүүлэх гэж яаран зүтгэж байгаа юм. Цөмийн эрчим хүчтэй болохыг зорьж байгаа орнуудын хувьд цөмийн түлш ураны найдвартай нийлүүлэлт болон цөмийн хаягдал хаях газар гол асуудал байдаг. Харин Америк, Япон улс түлшийг найдвартай нийлүүлж чадах ч өөрсдөө цөмийн хогоо хаях газаргүй байгаа тул цөмийн реактор худалдан авагчдад хогоо буцаан авч чадна гэж амлаж чадахгүй байдалд ороод байна. Тэгвэл Орост байдал огт өөр. Тэд цөмийн хог хаях газартай. Цөмийн эрчим хүч экспортолдог том гүрэн болох Франц, ирээдүйд мөн тийм болохыг зорьж байгаа Хятад ч бүгд Оросын адил бодлого явуулах гэж байгаа хэмээн Японы Засгийн газрын нэгэн түшмэл хэлжээ. Америк, Японы компаниудын хувьд энэ нь хамаг худалдан авагчаа алдах аюултай тул Монголд цөмийн “оршуулгын газар” барихаар үхэн хатан хөөцөлдөж байгаа юм. Гурван улсын гэрээний онцлох зарим зүйлсийг танилцуулъя. - Цаг агаарын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, хэрэгцээний өсөлт их байгаа тул дэлхий даяар цөмийн эрчим хүч хэрэглэхийг дэмжих - Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээг дахин хянасан 2010 оны хуралдаанаас цөмийн түлшний асуудалд олон талаас хандаж, хөгжүүлэх хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдлыг анхаарах - Ашигтай ажиллах цогц үйлчилгээг хөгжүүлэхийн тулд хурал зөвлөлгөөн хийн, харилцан үйл ажиллагаагаа зохицуулах - Монголд цөмийн хаягдал хадгалах агуулах барихын тулд хэрэгцээтэй техник технологийн туслалцааг Олон улсын эрчим хүчний агентлагаас авах - Цогц үйлчилгээг эсэргүүцэн гарч болох нийгэм, олон нийтийн санал бодлыг тооцоолох - Цөмийн эрчим хүчний эрсдэлээс хамгаалах олон улсын байгууллага байгуулан цогц үйлчилгээнд элсэх магадлалтай орнуудыг нэгдэхийг уриалах Энэхүү цогц үйлчилгээг “Өлгийнөөс нь авс хүртэлх үйлчилгээ” гэж ч нэрлэдэг бөгөөд үүнийг Америк, Монгол хоёр голлон удирдаж байна. Америк энэ үйлчилгээний ачаар цөмийн эрчим хүчний наймаанаас ашиг олохоос гадна цөмийн зэвсэгт ашиглагдаж болзошгүй техник технологид хяналт тавьж чадна хэмээн бодож байгаа бол ураны нөөц ихтэй Монгол орон Арабын нэгдсэн Эмират улсад уран нийл үүлэхээр хэлэлцээ хийж эхлээд байна. “Киодо цүшин”
М.Сугар-Эрдэнэ