УИХ-ын гишүүн Н.Ганбямбатай ярилцлаа.
-Өнөөдрийн (баасан гаригт) хувьд Төрийн ордонд танаас өөр гишүүн алга. Амрахгүй юу хийж байгаа юм гэж асуувал сонирхолтой хариулт сонсож магадгүй санагдлаа.
-Чуулган завсарласнаас хойш тойргийнхоо дөрвөн суманд ажиллаад ирлээ. Энэ сарын сүүлчээр үлдсэн сумдаараа явна. Энд байгаа маань учиртай. Долдугаар сард багтаагаад бүх яам ирэх оны төсөвт өгөх саналуудаа Сангийн яаманд хүргүүлдэг юм. Түүнийг Сангийн яамныхан наймдугаар сард нэгтгэж дуусгаад Засгийн газарт танилцуулна. Есдүгээр сардаа багтааж 2012 оны төсвийг УИХ-д өргөн барьдаг. Энэ үйл ажиллагаатай өөрийнхөө ажлыг уялдуулахг үй бол болохгүй. Өндөрхааны нэгдсэн эмнэлгийн барилгыг цаашид ашиглах боломжгүй болсон. Энэ асуудлаар ЭМЯ-ныхантай ярьдаг цаг нь яг одоо.
Хэрлэн голд генератор байгуулах асуудлаар БОАЖЯ-ныхантай тохирлоо. Энэ оны төсвөөр Хэнтий аймагт 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах асуудлыг шийдвэрлэсэн. Гэхдээ л бүх асуудлыг шийдэж амжаагүй байна. Эзэн Чингис хааны өлгий нутагт жуулчид очихыг маш их хүсдэг юм билээ. Гэтэл тэнд дэд бүтэц, харилцаа, холбооны хөгжил өнөөдрийг болтол хоцрогдсон хэвээр байна.
Чингисийн түүхэн дурсгалт газруудаар жуулчлах гэхээр засмал зам алга, интернэтийн үйлчилгээ туйлын хангалтгүй. Гадаадынхан чинь хоёр хоног л интернэтгүй бол ойд төөрсөн сармагчин мэт болдог юм гэнэ. Хэнтийд тавих байсан шилэн кабелийн төсөл хоёр жил саатсан. Энэ зун бүх суманд өндөр хурдны өргөн зурвасын шилэн кабелийн сүлжээ орох ёстой.
Гэх мэтчилэн хөөцөлдөх ажил их байна. Хэдэн яамны үүд сахисан ажилтай л явна. Зарим хүн долдугаар сарыг амралтын үе гэдэг нь биш юм аа. Ажил амжуулах хамгийн оргил цаг.
-Хэрлэн голд генератор байгуулна гэхээр олон хүн ойлгохгүй байж мэднэ. Ямар учиртай, яах гэсэн хэрэг вэ?
-Голоо л хамгаалах гэсэн хэрэг. Манжуурт Далай гэж нуур бий. Түүгээр яваад ирсэн хүн ярьж байна лээ. Далай нуурын төвшин их багасчээ гэж.
Хэрлэн гол түүнд цутгадаг. Тэгэхээр Хэрлэн голын маань усны төвшин багассан гэсэн үг. Тийм учраас Хэрлэн голд генератор байрлуулах зайлшгүй шаардлагатай.
Энэ талаар БОАЖ-ын сайдад олон жил хэлж, ярьсан. Саяхнаас шийдэгдэж магадгүй болж байх шиг. Бүр Онон голд ч генератор байрлуулах шаардлагатай шүү гэж Л.Гансүх сайдад хэлж байсан. Усны сав газар гээд тоолох юм бол 29 эх Монголд бий. Манайхан гол усаа хамгаална гээд тэмцээд байдаг ч ямар ч үр дүн алга. Бодитой зүйл хиймээр байна. Одоо Туул голыг хар даа. Энэ хавьдаа бол гайгүй шиг байгаа юм.
Шувуун фабрикаас цааших хэсэг нь эзэнгүй юм билээ. Тэгээд Усны сав газрын захиргаа байгуулах тухай хуулийн төсөл ноороглоод сууж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа гэдэг шиг усны эх газрыг хамгаалах захиргаа байгуулах нь үр дүнгээ өгөх байх. Ер нь энэ олон уул уурхайн ордыг хаах хэрэгтэй. Хоёр толгойг эдийн засгийн эргэлтэд оруулчихад монголчуудыг хангалттай тэжээгээд явчихна. Хойч үедээ бусдыг нь үлдээе л дээ. Тэднийгээ тэжээх баялгийг өнөөгийн бид идэж дуусгах гээд байгаа байхгүй юу.
-Генераторыг томоохон нуур, голд байгуулах нь хэрэгтэй эд гэдэг нь Таны ярианаас ойлгогдож байна. Болж үзвэл 29 усны сав газартаа байгуулчихмаар. Тэгвэл хэдий хэмжээний зардал гарах юм бол…
-Томоохон гол, мөрнийхөө эх дээр генератор байгуулах эдийн засгийн боломж манайд бий. Тийм ч их хөрөнгө оруулалт шаардахгүй. Зөвхөн генераторын тухай яримгүй байна. Гол, нуур, мөрнөө хамгаалах өөр бусад механизмыг хайх хэрэгтэй. Хууль санаачлагчийнхаа хувьд ус бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэдэг хариуцлага, усны төлбөрийг нэмэх ёстой.
Ус бохир дуулсны төл бөр гэж бараг авдаггүй юм билээ. Туул голоор жишээ татъя. Цэвэрлэх байгууламжууд бохироо тэр чигээр нь Туулд хаядаг. Хотын энэ хавиар мэдэгддэггүй. Туул голын доод хэсгээр мориор гатлахад биед нь шингэсэн муухай үнэр долоо хоног гардаггүй гэж нутгийн иргэд ярьж байна лээ. Аймшгийн бохир тэнд байна гэсэн үг. Тийм учраас ус бохирдуулсны төлбөр авах харилцааг зохицуулсан хуультай болох хэрэгтэй. Энэ орлогоор гол, мөрнөө хамгаалж тордох зохицуулалт бий болгоно.
-Цэвэрлэх байгууламж нэртэй эд ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж өндөр төлбөр төлдөг болох нь ээ?
-Тэгэхээс өөр аргагүй. Уул уурхайн компаниудын үйлдвэрлэлдээ хэрэглэдэг ус нийслэлийн гэр хорооллын иргэдийн ундны уснаас хямд хан байвал яах вэ. Ийм харьцангуй байж болох гүй. Уул уурхайн үйлдвэрлэлд цэвэр ус хэрэглэдэг улс дэлхийд Монголоос өөр байхгүй гэдэгт итгэлтэй байна.
Цэвэрлэх байгууламжийн хэрэглэсэн “саарал” усыг уул уурхайд ашигладаг олон улсын жишиг бий. Гэтэл манайхан цэвэр усаа уул уурхайн үйлдвэрлэлд хамгийн хямдаар ашиглуулж байна. Тэгэхдээ бүр иргэдийн хэрэглээний ундны уснаас хямдаар хэрэглэж байгаа нь утгагүй хэрэг. Гэтэл Монгол Улс цэвэр усны нөөцөөр хомс.
-Оюутолгой, Тавантолгойгоос бусад ордыг ашиглахыг хориглоё гэсэн санааг тань дэмжмээр юм байна шүү…Уул уурхайнхны лообийд УИХ-ын олон гишүүнийг автсан гэдэг. Ийм нөхцөлд санаагаа хэрэгжүүлэх хэцүү дээ.
-Лиценз олгохыг хориглосон. Хоорондоо бас худалдахыг нь ч хориглох ёстой байсан. Ашиглахгүй лицензийг цуцалсан ч болохгүй гэх газаргүй. Ашигт малтмалын хуулийг уншсан хэн ч ашигт малтмалын бус лицензийн хууль гэдгийг нь ойлгоно. Хятадууд Монголын нүүрсийг хямдхан аваад газарт булдаг юм гэсэн. Монголыг нүүрсээ шавхаад ирэхээр буцаагаад зарах юм байна л даа. Хоёр толгойдоо нарийн зохицуулалт хийгээд бусдыг нь хаах нь зөв. УИХ-д тийм эрх нь бий. Засгийн газарт ч байгаа.
Тодорхой хугацаанд Оюутолгой, Тавантолгойгоос бусдыг нь хориглоно гээд Ашигт малтмалын хуулиар зохицуулалт хийх боломжтой. Эсрэг лообий маш их явуулах нь нүдэнд харагдаж байна. Лицензийн хуулийг жинхэнэ Ашигт малтмалын хууль болгож өөрчлөөд хоёр толгойгооос бусдыг нь хориглох боломжтой. Тавантолгой, Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулчихвал Монголыг хангалттай тэжээнэ. Гол нь хойч үедээ юм үлдээмээр байна.
-Таны энэ саналын талаар ард түмнээс асуувал дийлэнх олонх нь дэмжих магадлал бий шүү. Тэгэхгүй бол манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болчих гээд байгаа. Бусад салбар уналтад орох дүр зураг харагддаг.
-Голланд өвчин гэдэг нь уул уурхайд хэт анхаарсанаас л үүдэлтэй. Бусад салбараа хаячихсан. Гэтэл нэг өдөр эрдэс баялгийн нь үнэ унаж, нөөц шавхагдсан. Бусад салбар нь унаснаас голланд өвчний нэр томъёо анх үүссэн. Монгол яг энэ чиг рүү яваад байна.
-Ирэх сарын дундуур ээлжит бус чуулган болох чимээ бий. Тэр тохиолдолд ямар асуудал хэлэлцэх бол…
-Засгийн газар Тавантолгойн төслөө бэлэн болсон гэж үзвэл ээлжит бус чуулган зарлахаас өөр аргагүй. Төслийг хэлэлцэхээр болбол Хүний хөгжил сангийн төсөвт өөрчлөлт оруулж таарна. Ийм л үндэслэл гарч ирэх болов уу.
-МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ыг удирдан чиглүүлдэг боллоо гэсэн үндэслэлээр танай намын даргыг Ерөнхий сайдын албанаас огцруулах бичгийг Э.Бат-Үүл гишүүн санаачлаад байгаа. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд үүнийг яаж хүлээж авав?
-Нэг намын дотоод асуудалд Бат-Үүл оролцоод явж байна. Нам намын дүрэм өөр. Манайхан АНын Гүйцэтгэх зөвлөлийн дотоод ажилд оролцдоггүй шүү дээ. Ёс суртахууны тийм эрх бидэнд байдаггүй. Бие биеийнхээ дотоод асуудалд оролцоод яах ч билээ.
-Та анх сонгуулийн пропорциональ тогтолцоог дэмждэг байсан. Гэтэл одоо мажоритарын төлөө байх болсныг тань ойлгохгүй юм.
-Анхны төсөл нь Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбар байсан. Хамгийн оновчтой хувилбар гэж дэмжиж байсан. Одоо ч гэсэн үүнийгээ хэлдэг. Шударга, шүүлтүүр сайтай хувилбар. Хариуцлагын тог толцоог нэлээд сайн тусга сан. УИХ, Засгийн газрын гишүүн хавсрахгүй байна.
Нэг нам ялаад 43 суудал авсан тохиолдолд 43 дахь хүний араар таслагдсан дарааллаараа Засгийн газрын гишүүнээр томилогдоно энэ тэр гээд боломжийн төсөл байсан юм. Ард түмний өгсөн эрэмбээр Засгийн газрын гишүүнийг томилно гэдэг бол шударга. Энэ бол пропорционалийн нэг хэлбэр. Намуудын зөвшилцөл үргэлжилж байгаа. Явж явж анхны төсөл дээрээ санал нэгдэж ч болно.
Би ч тийм хүсэлтэй байгаа. Зөвшилцлийн үр дүнг урьдчилан хэлэх боломжгүй. Мажоритар, пропорционалийн аль аль нь муу, сайн талтай. Туйлширч болохгүй. Олонхийнхоо шийд вэрийг дагана.
-МАН мажоритарийн төлөө улайран зогсох болсон нь Н.Энхбаяраас бэргэснийх биш үү. Пропорионалиар сонгууль явуулсан тохиолдолд МАХН дор хаяж 20 хувийн санал авна гэсэн болгоомжлол байгаа гэж зарим нь ярьж байна.
-Тийм зүйл байхгүй. МАХН гэдэг нам байгуулагдахаас өмнө манай намын байр суурь тодорхой болсон. 52:24 гэснийг 50:26 болгох тухай Зөвшилцлийн Ажлын хсэгийнхэн ярилцаж байсан. АН-ынхан 38:38-ын тухай ярьж байна. Анхнаасаа ийм л байр суурьтай байсан.
Энэ хувилбар дээр буулгахын тулд л 50:26 гэсэн тактик боловсруулсан байсан, АН. Анхнаасаа л 38:38 байсан. Гэхдээ нэг тохиролцоонд хүрэх байх. Ер нь ч тэгээд олонхиороо л асуудлаа шийднэ шүү дээ. Бид зөвшилцье л гэж байгаа.
-Олонх гэж юуг ойлгох вэ. МАН угийн олонх учир дангаараа асуудлаа шийдэхийг олонх гэж үзэх үү?
-Олонхиороо асуудлаа шийд гэж л сонгогчид мандат өгсөн. Үүнийг л олонх гэнэ. Энэ олонхиороо явах ёстой. На муудын улс төрийн гэрээг хараарай. Зөвхөн гүйцэтгэх засаглал дээрээ хамтрах тухай гэрээнд заасан. УИХ дээр хамтрах тухай ойлголт байхгүй. Зарим нь буруу ойлгоод УИХ-аас томилдог албан тушаал дээр хүртэл хамтраад холион бантан болгосон шүү дээ.
-АН-ын завсарлага үргэл жилсээр байсан хэдий ч МАН олонх юм чинь дангаараа асуудлаа шийдэх боломжтой юм байна. Тийм үү?
-Тийм боломж нь бий. Засварлага хугацаагүй болсон нь төрийн үйл ажиллагаанд саад болж байна. Найман хүнтэй бүлэг л бол дөрвөн жил завсарлагатай байж болох нь. Дэгийн хуулийн энэ заалтыг боловсронгуй болгох ёстой.
-Таныг экс дарга Н.Энх баяртайгаа сүүлийн үед олон удаа уулзаж байгаа гэсэн мэдээлэл байдаг юм билээ?
-Тэр хүнтэй уулзаагүй олон жил болж байна. Зурагтаар л хааяа харагдаж байдаг.
-МАХН гэсэн нам байгуу лагдлаа. Угшил нэгийн хувьд дараагийн сонгуулиас өмнө эвсэх, нэгдэх үйл явц өрнөх магадлалтай юу. Энэ талаар Та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Ямар ч төсөөлөл алга. МАХН-д бол угшлын тухай асуудал байхгүй. Харин энэ нэрээр хэсэг хүн улс төр хийж байгаа юм. Брэнд болсон нэр хэрэг тэйгээс биш энэ намын үзэл баримтлал тэр хүнд чухал биш шүү дээ. Энэ нэрийн төлөө хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч улс төрийн тоглолт хийж байна. Одоогийн Ерөнхийлөгчийн үү рэг даалгавраар Н.Энхбаярт МАХН нэрийг өгсөн нь хэнд ч тодорхой. Хуучин Ерөн хийлөгчид Ц.Эл бэгдорж сайндаа ч биш. Хамгийн хүчирхэг МАН-ын хүчийг сарниулахын төлөө энэ хоёр хүн нойргүй хонож байгаа. МАХН-аас хүмүүс гараад эхэлсэн л байгаа биз дээ.
-Ц.Шинэбаяр гишүүн МАН-ын дэд даргаас татгалзсан хэдий ч хүчээр шахуу энэ албанд нь эргээд тавилаа. Та хоёр нэг хаалганы цаана, наана сууцгаадаг. Нэг намд байсан хүмүүс үзэл бодлоо солилцдог л байлгүй?
-Энэ хүмүүсийн дотоод асуудал руу өнгийж үзээгүй. Зөвхөн нэр авахын төлөө улайрч явсан хүмүүсийн санаа зорилгыг Ц.Шинэбаяр ойлгоно биз. Намдаа эргээд ирнэ гэдэгт нь хувьдаа итгэж байна.
Го.Энхтөр