
Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажилчдын цалин хөлсний талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Засгийн газар гаргаж байгаа шийдвэрээ шуурхай албажуулах хэрэгтэй байна. Орон нутагт төсөв захирагч нар өөрөөр хандаад байгаа. Ирэх онд төрийн үйлчилгээний бага тушаалын албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэвээр байна гэж итгэж байна. Ажилчидын зөвшөөрөлгүйгээр шууд гэрээт ажилтан болгох, өөр байгууллагад ажилтныг шилжүүлнэ гэдэг асуудал байхгүй гэж ойлгосон. Гэхдээ МҮЭХ болон дэргэдэх нэгж байгууллагад Засгийн Газраас төрийн үйлчилгээний ажилчдыг цомхтгож, хувийн хэвшилд шилжүүлэхгүй гэсэн шийдвэр албажиж ирээгүй байна. Засгийн Газраас тайвшруулж байгаад, он гарахаар шийдвэрээ өөрчилж магадгүй. Тиймээс бид тэмцлээ үргэлжлүүлнэ" гэв.