
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хотын захиргааны шинэ байр болох Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүж эхэллээ.
Хангарьд ордонод байрлах алба, нэгжүүд нэг өдөр нүүж амжихгүй тул өнөөдрөөс эхлэн ээлжлэн нүүж байгаа гэнэ.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ ондоо багтаж нүүж дуусах юм.
Хотын захиргааны шинэ цогцолборыг инновац, технологийн төв болгох саналыг 2019 онд гаргаж байсан бөгөөд засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн захиргааг нүүлгэхгүй хэмээн мэдэгдэж байсан удаатай.