
Улсын Өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбатын дурсгалыг хүндэтгэж, өчигдөр орой 18.00 цагаас эхлэн Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд, бөхчүүд болон иргэдийн төлөөлөл Төв талбайд зул өргөжээ.
Монгол Улсын манлай начин Э.Энхбат Булган аймгийн Могод суманд 1984 онд төржээ. Бага наснаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байв.
Улмаар 2009 оны Үндэсний их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадамд дахин гурван удаа, төрийн наадамд нийт дөрвөнтөө шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа.
Түүнчлэн самбо, жүдо бөхийн шигшээ багт шалгаран, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байв.
Ум сайн амгалан болтгуай...