
Монгол, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ. Манай улс БНАЛАУ-тай 1962 оны есдүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон юм.
Ойг тэмдэглэх ажлын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түүхийг хоёр ард түмэнд сурталчлан танилцуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох цуврал арга хэмжээг хоёр тал зохион байгуулахаар ярилцжээ. Мөн цар тахлаас үүдэн сүүлийн гурван жилд тасалдаад буй Засгийн газар хоорондын хуралдаан болон Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалтыг ирэх онд зохион байгуулахаар тохирсон байна. Лаос Улсад саяхан хурдны төмөр зам ашиглалтад оруулсантай холбогдуулан цаашид хоёр улс төмөр замаар шууд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд хэлэлцээр байгуулах тухайд хоёр талаасаа ажиллахаар тогтсон аж.
Бэлтгэсэн У.Наран