Монгол Улсын Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргийг УИХ-ын гишүүн асан Ц.Батаа үнэг хөөж, зугаалж яваад унагаж хөл дүүжлэх унаагүй болгосон нь саяхан. Үлдсэн ганц улсын нисдэг тэргийг тухайн үеийн сайд, дарга нарын шийдвэрээр бороотой өдөр түй мэр унтраалгахаар хөөргөж, осолдуулан олон хүний алтан амийг золиосолсноос манай улс төрийн мэдлийн буюу улсын нэг ч нисдэг тэрэггүй болсон билээ.
Ийнхүү нохой явган, гахай нүцгэн болмогц Засгийн газар татвар тө- лөгчдийн мөнгөөр цэрэг, тээврийн зориулалттай хоёр ч нисдэг тэрэг авч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн мэдэлд өгсөн. Ингэхдээ цагдаа, хил хамгаалах алба, яаралтай тусламжийнхан болон онцгой байд лынхныг шаардлагатай нөхцөлд хөлөглөж болохоор шийдвэрлэсэн. “Ми-8”-ыг бод вол сүүлийн үеийн, хүчин чадалтай хэмээн “Ми-171” загварын онгоцуудыг авч байсныг зарим хүн санаж байгаа нь лавтай.
УЛААН-ҮДЭД ХИЙХ ЁСТОЙ ЗАСВАРЫГ НУУЦААР ХИЙЖ БУЙН УЧИР ЮУ БОЛ
Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ынхан уг онгоцоороо дотооддоо арилжааны нислэг хийж, хувийн хэвшлийн компаниудаас хямд, алдагдалтай нисдэг болсон талаар эх сурвалж мэдээлж байгаа. Бидэнд олдсон мэдээллээр “Ми-8” нэг цаг нисэхэд 1250 ам.доллар зарцуулдаг бол “Ми- 171” онгоц 2500 ам.доллар цөл мөдөг гэнэ. Дээрээс нь нисгэгчдийн ца лин гэх мэт зардал нэмэгддэг юм байна.
Гэвч Зэвсэгт хүчний нисдэг тэрэг 2000 орчим ам.доллараар нэг цагийн нислэгээ үнэлж, улмаар 5000 ам.долларын алдагдал хүлээн нисэж байгаа гэдэг. Харин энэ алдагдлаа татвар төлөгчдийн мөнгө болон төрөөс Зэвсэгт хүчинд зориулдаг төсвөөс нөхөж авдаг аж. Ийнхүү арилжааны нислэг хийсээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргүүд 500 орчим цаг агаарт хөөрсөн аж.
“Ми-8” болон “Ми-171” нисдэг тэрэг үйлдвэрлэгчид түүнийг 500 цаг ни сэхэд дунд хэмжээний зас варт оруулах ёстой гэсэн тех никийн үзүүлэлт тусгаж өгдөг юм байна. Үүний дагуу манайхны худалдаж авсан “Ми-171” дунд хэм жээний засварт орох болоод байгаа аж. Тиймээс 500 цагийн нислэгийн дараах засварыг Буриа даас 3-4 хүн хөлсөлж Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ангаар буюу онгоцны гараашт нууц байдалд зас уулж байгаа гэдгийг тус ангийн болон өөр хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.
ЗХЖШын холбогдох албаныхнаас энэ талаар тодруулахад “Зэвсэгт хүчний 303 дугаар ангид данстай цэрэг, тээврийн зо риулалттай нисдэг тэргүү дийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангид аваачин засварлуулж байгаа нь үнэн. Та нар 303 дугаар ангид очоод үзсэн ч болно, нисдэг тэргүүд өөрийн ангидаа байхгүй” гэж хэллээ. Зэвсэгт хүчнийхэн “Ми- 171” загварын нисдэг тэрэг бо лон байлдааны “Ми-24” онгоцыг авчрахаасаа өмн ө ОХУ-д нисгэгч, засварчин гээд холбогдох мэргэжлийн хүмүүсийг сургасан.
Бэлтгэсэн инженер, тех никийн ажилтнууд нь багахан хэмжээний зас ва раа буюу 25-50 цагийн арч лалтаа эндээ хийдэг юм байна. Харин томоохон хэм жээний буюу 500, 1500 цагийн засварыг онгоц үйлдвэрлэгч болон мэргэжлийн итгэмжлэгдсэн газруудад хийлгэх ёстой байдаг гэнэ. Манайхны хувьд өртөг зардал багатай, өмнө нь харилцаатай байдгийн хувьд Улаан-Үдэд дээрх засваруу дыг хийлгэх боломжтой аж.
Гэвч манайхан Улаан-Үд хү рэх өртөг зардлаа хэмнэх гэсэн үү, ямартай ч Буриадаас 3-4 хүн хөлсөлж авчран Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ангаарт үйлчилгээ хийж байна. Яагаад заавал нууц байдалд засаж байгаа, өөрсдийн өндөр үнээр бэлтгэсэн боловсон хүчин нь байсаар байтал Буриадаас хүн авчрах болов гэдэгт ЗХЖШ-ын эх сурвалж “Улаан-Үдэд хэдэн жилийн өмнө бэлтгэсэн манай техникийн ажилтнууд 500 цагийн засварыг хийх боломжгүй. Ер нь тэгээд манайх онгоцоо засварлах боловсон хүчин байхгүй гэ хэд хилсдэхгүй. Сурсан мэдсэн нь тааруу, гайгүй мэргэшсэн нэгнийгээ халж сэлгээд байдаг.
Тиймээс Улаан-Үдээс нисдэг тэрэгний засвар, үйлчилгээ хийхэд мэргэшсэн, холбогдох бай гуул лагаас итгэмжлэл авсан буриад иргэдийг ОХУ-аас авчирч засуулж байна. 500 цагийн нислэгийн дараах засвар гэ дэг нь онгоцны мотор, сэнс гээд хэд хэдэн хэсгийн сальник, хуруувч резин солих гэх мэт арчилгаа хийдэг. Онгоцны техникийн тодорхойлолтод 500 цаг нисээд ийм ийм засвар хийнэ гэж заасан байдаг. Тэр заалтынх нь дагуу арчлалт хийж байгаа. Уг нь Улаан-Үдэд засвар хийлгэх ёстой байсан” гэв.
303-ЫН ОНГОЦЫГ 337-Д АВААЧСАН НЬ НУУЦААР НИСЭХ ЗОРИЛГОТОЙ БОЛОЛТОЙ
Уг нь онцгой үед ашиглах үүрэг, зорилгоор авсан уг онгоцыг ихэнхдээ ашиг олох, бизнесийн зорилгоор нисгэж байгаа. Ингэхдээ өртөг зардал маш хямд, зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнээр нисдэг гэдгийг дээр дурдсан. Улсын нисэхийн тухай хуульд зааснаар Зэвсэгт хүчний анги салбарт байлдааны зориулалтаар ав сан онгоцууд арилжааны нислэг үйлдэж болохоор заасан нь Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарынхны эрх мэдэлтнүүд түүгээр мөнгө босгох боломжтой гэсэн үг.
Уг нь Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг арилжааны нислэг үйлдэхээр бол Иргэний нисэхийн чиглэлээр батлагдсан Чикагогийн конвенцийн 135 дугаар дүрмийн дагуу агаарын тээ вэрлэгчийн гэрчилгээ авч, нислэгийн аюулгүй байд лыг хангаж, агаарын хөлгийн нисэх багийн гишүүд болон зорчигчдын амь насыг олон улсын дүрэмд заасны дагуу заавал даатгалд хамруулах гээд холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх ёстой. Манайхан үүнийг биелүүлэхгүй нисдэг болохоор хувийнхнаас илүү хямдаар нисдэг, уул уурхайн компаниудыг дагаж, тэдний ачаа, ажилтнуудыг хүргэж өгдөг байж болох юм.
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми- 171” нисдэг тэрэг нэг цагийн нислэгт 5400 ам.доллараар элэгдэж хорогддог гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Харин Зэвсэгт хүчнийхэн онгоцныхоо элэгдэл хорогд лын зардлыг ч төлж чадахааргүй төлбөрөөр буюу нэг удаад 2000-2500 ам.доллар авч байгаа нь хачирхалтай. Энэ мөнгө хэний халаасанд ордог нь тодорхойгүй.
Лав л нисгэгч нарын халаасанд ордоггүй байх. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн бямба гаригт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг Хэнтийн Хагийн хар нуур руу солонгосчуудыг авч ниссэн гэнэ. Ингэхдээ дээрх зард лаар ниссэн сурагтай. Магадгүй Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргүүдийг 337 дугаар ангид аваачсан нь нууцаар нислэг үйлдэхэд нь хэн нэгэн мэдчих вий гэсэн болгоомжлолоос ч болсон байж болзошгүй гэнэ.
Налайх дахь 337 дугаар ангийн аэродромоос Хагийн хар нуур бүү хэл Улаанбаатарын дээгүүр өнгөрөлгүй хаашаа ч нисэж болох учраас тэнд аваачсан байхыг ч үгүйсгэхгүй. Улсын нисдэг тэргээр арилжааны нислэг хийж байгаа нь нэг утгаараа Засгийн газрыг золиосолж буй нэг хэлбэр гэж ЗХЖШ, БХЯны ажилтнууд хэлж байна. Нэгдүгээрт, Засгийн газар онгоцны ТС-1 маркийн түлш ОХУ-аас худалдаж авахдаа “Зэвсэгт хүчний онгоцонд нийлүүлэхгүй” гэсэн гэрээ байгуулсан гэх юм билээ.
Гэвч энд авчирсан хойно нь 303 дугаар ангийнхан “Роснефть” болон “Содмонгол”-ынхны хам тарсан “Мэргэ ван” компаниас худалдаад авчихдаг юм байна. Түүнээс гадна арилжааны нислэгт явахдаа ямар нэгэн даат галд хамрагддаггүй нь он гоц эвдэрч сүйдсэн тохиолдолд Засгийн газар хариуцлагыг нь хүлээхэд хүрэх юм байна. Тиймээс төр засаг улсын нисдэг тэргээр арилжааны нислэг хийж, тэр мөнгө нь хэн нэгэн эрхтэн дархтаны халаасанд орж байгаад анхаарах цаг болжээ.
Г.Равжаа