ТОЙМЧИЙН ҮГ
Монгол Улсын баатрууд Халхын гол, чөлөөлөх дайнд сэлэм эргүүлж, буу агсаж явсан эрэлхэг түүхтэй. Харин отгон баатар маань энх цагийн Засгийн газрын тэргүүний дээ гүүр сэлэм эрг үүлж эхлэв. Ажихад дэмжигч цөөтэй юм. С.Батболдын тэрг үүлсэн Засгийн газрыг “хамтарсан” хэмээн тодотгож буй. Харин би хувьдаа “үндэсний эв нэгдлийн” гэчихмээр. Манайхан “юмыг” тун амар хан мартдаг гэмтэй.
Үүнийг нь зарим улстөрч тун овжноор, сон гуулийн өмнөх дүр боловс руулахдаа (PR) ашигладаг. Бид уншиж байгаа но мынхоо мартсан хэсгийг хуудас буцааж сэргээдэг шүү дээ. 2008 оны зургадугаар сарын 29-нд болсон сонгуулиар МАН олонх болов. Хуулиар засгийн эрхийг дангаараа барих үүрэгтэй. Гэвч долдугаар сарын 1-нд сонгуулийг хууль зөрчиж булхайтай явуулсан гэж нэр бүхий улстөрчид нийгмийн хэсэг бүлгийг турхирснаар үй мээн самуун дэгдээсэн. Энэ үеэр таван хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал болов.
Эмх замбараагүй явдлын үеэр авсан гэмтэл нь сэдэрснээс дараа нь нэг бус иргэн, цагдаагийн алба хаагчийн амь нас эрсэджээ. 2008 оны долдугаар сарын 8-нд АН-ын ҮЗХ-ны ээлжит 26 дугаар хурал болж Засгийн газрыг огцруулах, шаардлага биелэх хүртэл шинээр байгуулагдах УИХ-ын үйл ажил лагаанд оролцохгүй гэ сэн тогтоол гаргаад байжээ. Үндэсний хэмжээний том намын улс төрийн энэ шийд вэр, долдугаар сарын үймээнийг гадаадын эх сурвалж сан хүүжүүлсэн байж магадгүй гэх мэдээлэл үү сээд байсан нөхцөл байдлыг тогтоон барихад том дарамт болж байсан гэдэг.
Энэ байдлыг дүгнэсэн стратегич С.Баяр стандарт бус шийдвэр гар гахаас аргагүйд хүрэв. Дангаар засаглах эрхээсээ татгалзаж, үндэсний эвлэр лийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулах саналыг АН-д тавьж, татгалзсан хариу аваад байсан үе.
Наймдугаар сарын 30- нд АН-ын даргаар ая дуу байр суурь баримтлагч Н.Алтанхуяг сонгогдов. Есдүгээр сарын 5-нд ҮЗХ-ны ээлжит бус 28 дугаар хурал болж МАН-аас тавьсан саналыг хүлээж авах шийдвэрт хүрсэн байдаг. 2008- 2012 онд хамтран ажиллахаар тохиролцсон гэрээнд МАН-аас Сү.Батболд, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Э.МөнхОчир, Ц.Нямдорж, М.Энхболд, АН-аас Х.Баттулга, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Сэдванчиг нар гарын үсэг зурав.
Хамтарсан Засгийн газраа байгуулж, танхимын гишүүдийг 60:40- өөр байгуулсан. 2009 оны арваннэгдүгээр сарын 28-нд Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдөж, маргааш нь С.Батболд хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдсон юм. Сонгуулийн дараа улс төрийн ямар нөхцөл байдал үүсээд байсныг, улстөрчид хийрхэж, улс төр ужгирах аваас ямар гамшигт хүрэх байсныг монгол хүн бүр өдгөө төсөөлдөг биз ээ. Мартсан хуудсыг эргүүлэн сануулахын учир ердөө энэ.
Алга урвуулах төдий өөрчлөгддөг амьд рал гэж мэдэхгүй юм. Гэхдээ Оюутолгойн үү цийг задалж эхэлснээр ор логогүй монгол хүн байхааргүй болсон. Хувь цаандаа яарсан монголчууд Тавантолгойг эргэлтэд оруулахыг тэсч ядан хүлээж буй. Засгийн газар, улстөрчид нэг байр суурин дээрээ хатуу зогсож чадвал хөрөнгө оруулагчид 500 сая ам.долларыг буцаахгүйгээр, түүн дээрээ нэмж 500 саяыг урьдчилгаа бол гон өгөхөөр тохиролцоод бай гаа гэсэн. Монголчууд, тэр дундаа улстөрчид нэгдмэл байр суурьтай байж чадвал өшөө илүүг ч салгаж дөнгөх боломж бий. Ерөнхий сайд саяхан хэдэн нүүр дамнасан ярилцлага хэвлэлд өгчээ.
Түүний нэгээхэн хэсэг нь ой тойнд тод үлдсэн байна. Сийрүүлбэл, “Бидний хөгжлийн дотоод фактор гэж бий. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх суурь байна. Эхний үед нь чирж явах уул уурхайн салбар гараад ирлээ. Ер нь манай улс төр төлөвшиж эхэлсэн. Бидэнд асар их дотоод нөөц баялаг байна. Харьцангуй боловсролтой, идэвхтэй, бү- тээлч сэтгэлгээтэй ард түмэн байна.
Төр засаг нь зөв залаад, энэ сэтгэлгээг нь өрнүүлэх асуудал л чухал. Бүс нутагтаа Монгол Улс боломжийн, улс төрийн тогтолцооны хувьд ч гэсэн бид хамаагүй дэвшилттэй явж байгаа. Төр засаг нь, иргэний нийгэм нь өөрөө идэвхжээд, төр болон нийгмийн харилцаа ойртож байна. Нэг нэгэндээ хяналт тавих боломж нь, хамтран ажиллах боломж нь бүрдэж байна.
Энэ бүхэн бидэнд асар их дотоод давуу талыг бий болгож байгаа юм” гэжээ. Хөгжлийн гадаад хүчин зүйлийн талаар ярихдаа, “Эдийн зас гийн хувьд манай баялгийн үнэ ханш өндөр, бас том зах зээлүүдийн хажууд байна. Манай уул уурхайн салбарыг сонирхож байгаа улс орнуудын сонирхол улам ихсэж байна, мэдээллийн технологи, банк санхүүгийн салбар бидэнд их ойртож эхэллээ. Гадаад фактор бол манай эдийн засгийн хурдасгагч болж чадах хэмжээнд байж байна.
Дотоод, гадаад энэ хоёр сайн нөхцөл байдлыг нэгтгээд хөгжлөө хурдасгах боломж байгаа юм” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн өгүүлжээ. Монгол Улс энэ боломжоо ашиглаж чадсаныг дэлхийн шин жээчид хэлэв. 2010 онд төсвийг 400, 2011 онд 800 тэрбум төгрөгөөр тэлж баталсан байдаг. Баахан шүүмжлэл дагуулсан. Буруу байсангүй. Га даа дынхан дан даа зөв хэл дэгг үй юм байна.
Иргэддээ бэлэн мөнгө тараалаа, цалин, тэтгэвэр нэмлээ. Танай эдийн засаг хална. Инфляц гүйцэгдэхгүй шүү гэж олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид бол гоомжлуулж байсныг санаж байна. Гэтэл түүгээр нь болсонгүй. Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 6.1 хувийн, энэ жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 9.7 хувийн өсөлттэй гарчээ. Инфляц 4.2 хувиас хэтэрсэнгүй.
Олон улсын валютын сан, Дэлхийн банк улс орнуудын ойрын арван жилийн эдийн засгийн төлөвийг судлахад Монгол Улс хамгийн хурдтай хөгжих орны тоонд оруулжээ. Монгол орон хөгжих тусам сорилт чанга байх болно. Өндөр босгыг давж гарах тусам монголчуудын хожил их байх нь гарцаагүй. Тийм л үүргийг эрх баригч хүчний улстөрчдөд сонгогчид хүлээлгэсэн.
АН, МАН-ыг олон жил ана мана үзэлцүүлсэн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны аравдугаар сарын 6-нд гарын үсэг зурсан. Одоо Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх цагийг наашлуулчихвал эмзэг Монголын хөгжлийн түрлэг торох зүйлгүй дээшилнэ.
Хамтарсан Засгийн газраар оролдох нь монголчуудын хэнд нь ч ашиггүй. Улс төр ужгирч мэдэх энэ цагт эгүүлэн санах юм бидэнд олон байна.