Томоохон хөрөнгийн зах зээлүүдийн үнэ цэнэ өнгөрсөн долоо хоногт огцом унаж дэлхий даяараа сандрав. Гурван жи лийн өмнөх санхүүгийн хямрал давтагдах магадлал өндөр боллоо гэж хэвлэл мэдээллийн сувгууд ца цлаа. Дэлхийг түгшээсэн санх үүгийн сэгсрэлт Монголд яаж нөлөөлөх вэ?
Хөрөнгө оруулагчид буюу хувь хүмүүс, тэтгэврийн бо лон бусад сан, Засгийн газрууд АНУ ахиад хямрал руу гулсан орж, Европынхон өрөө төлж ча дах гүй болж магадгүй гэж бол гоомжлон үнэт цаасаа, түүний дотор хамгийн найдвартай гэж тоо цогдож ирсэн АНУ-ын Засгийн газрын урт, дунд, богино хугацааны өрийн би чиг буюу бондыг их хэм жээгээр зарж эхэлсэн бөгөөд үр дүнд нь хөрөнгийн зах зээ лийн нийт үнэ цэнэ 3 тэрбум доллараар бага сав. Найм дугаар сарын 8-ны даваа гаригт Азийн хөрөнгийн зах зээл унаж, Японы Никкей индекс дөрвөн хувь буюу саяхны газар хөдөлсөн өд рийн уналтыг давтав.
АНУ-ын зээлийн зэрэглэлийг түүхэндээ анх удаа хамгийн өндөр буюу “ААА” гаас “АА+” болгосон нь (Зас гийн газруудын өрөө төлөх чадварыг зэрэглэдэг “Standard and Poor’s” компанийн хэмжээс) дэл хийн хамгийн том эдийн засагтай Засгийн газар өр төлб өрөө өмнөх шигээ ямар ч асуудалгүй төлж чадахгүй байх магадлалтай гэд гийг тех никийн хувьд зарлаж орхив. АНУ-ын Засгийн газрын нийт өр 14 тэрбум доллар буюу ДНБ-тэй тэнцэж, Итали улс тай адил болсон нь зах зээлд нө лөөлөн, АНУ-ын Зас гийн газрын томоохон зээл дүүлэгч болох Хятадын Засгийн газар (нийт 1.1 тэр бумын үнэт цаас аваад байгаа) “дуртай цагтаа мөнгө зээлж байдаг сайхан цаг өн гөрснийг” АНУ-ын Засгийн га зарт сануулав.
Хятад, Орос хоёр АНУ-ын долларыг олон улсын нөөц мөнгөөр байл гахыг эсэргүүцдэг бөгөөд “нэг улсын мөнгө олон улсын мөнгө болчихоод бай гаа учир түүнд олон улсын хяналт шалгалт” хийх шаард лагатайг Хятад дахин мэдэгдлээ. Грекийн өрийн шахалтыг багасгахын тулд дахин тусламж үзүүлж байгаа энэ өд рүүдэд Засгийн газрын өрийн хямрал Итали, Испани зэрэг Европын томоохон эдийн засагтай орнуудыг ха марч, бусдын тусламжгүй өөрийгөө санхүүжүүлж ча - дах эсэх нь эргэлзээ түгш үүр төрүүлсэн учир хө рөнгийн зах зээлийн унал тад нөлөөлөв. Дэлхийн санхүүгийн сүүл чийн хямрал нэг жилийн дараа манай эдийн засагт тусаж 2009 онд Монголын ДНБ анх удаа буурсан. Харин энэ өдрүүдийн уналт эдийн засгийн хямралыг дагуулж, эдийн засагчдын хэлдгээр “double dip буюу дараалсан шумбалт” болбол манай эдийн засагт өмнөхийн адил цо хилт үзүүлэх болно.
Гэхдээ олон эдийн засагчид энэ удаа “дараалсан шум балт” болохгүй, ха рин санхүүгийн зах зээл эрүүлжихэд шаардлагатай байсан алхмууд хийгдэх болно гэж үзэж байна. Санхүүгийн зах зээлд тоглогч хэн бо ловч хариуцлагатай байх ёстой. Хувийн сектор, түүний дотор банк санхүүгийн байгууллагуудад юу хийж болохг үйг гурван жилийн өмнөх хямрал хатуу сануулсан бол энэ удаагийн сэгс рэлт дэлхийн том, жижиг олон Засгийн газ руудад өр төлбөрийн хэм жээгээ эдийн засагтаа то хируулж байхыг сануулж байна.
Хэрэв санхүүгийн зах зээлийн энэ удаагийн уналт өнгөрсөн хямралыг дав тах гүй бол дэлхийн эдийн засагт чухал нөлөө бүхий Засгийн газруудын санхүүгийн са хилга батыг бэхжүүлэхэд эе рэг нөлөө үзүүлж “зах зээл өөрөө ухаалаг” гэдгийг ур дын адил харуулах болно.
Монголын ганцхан тө сөл ДНБ-ээс том гэж өөрс дийгөө хэт хөөргөж, төсвийн зардал, Засгийн газрын өрийг хэт хурдан нэмж байгаа Монголын төр засгийн зар дал улам өсөж, гадаад өр маань удалгүй АНУ-ын адил ДНБтэйгээ тэнцэх гэж байгааг монголчууд ан хаарах цаг болжээ.
Манай Зас гийн газарт гадаад өрийг хязгаарлах ямар нэг хэм жээс байхгүй, Засгийн газрын зээлээ төлөх чадварыг нь хэн ч зэрэглэдэггүй учир бу сад оронд эдүгээ болж буй “хатгалгаа” манайд бол ямар ч эмчилгээгүй болж, дам пуурал болно гэдгийг төр засаг анхаарах , иргэний нийгэм үүнийг сануулах бас нэг өдрүүд тохиож байна.