Улс төр дэх намрын синдром эхэлжээ. Зунжин “унтсан”, эсвэл үүрэндээ бүгсэн улст өрчид одоо идэвхтэй байдалдаа эргэн оров. Хэн нэгнийг шүүмжлэх, сандал суудлаар оролдоход энэ идэвх нь чиглэж буй юм. УИХ-ын нэр бүхий 19 гишүүн гарын үсгээ зурсан Оюутолгойн гэрээг ард түмний эрх ашигт нийцүүлэн өөрчлөх шаардлага энэ “адал яв дал”-ыг эхлүүлэв. Ерөнхий сайдад хаягласан уг шаардлагадаа тэд Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд ний цүүлэн өөрчилж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш төрийн эзэмшлийн хувийг 50-д хүргэх ёстой хэмээн дурджээ. Засгийн газарт аравдугаар сарын 1 хүртэл хугацаа олгосон. Эс тэгвэл огцруулна гэнэ. Ерөнхий сайд орон ну тагт ажиллаж буй тул бичгээ хараахан хүргүүлээгүй байгаа аж.
Яг үнэндээ энэ шинэ зүйл биш. С.Эрдэнэ, Р.Амаржаргал тэргүүтэй АХХ-ныхон, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар дээрх бичигт гарын үсгээ зурсан. АХХ-ныхон анхнаасаа хамтарсан Засгийн газрыг шүүмжилсэн. Огцруулах эсэх асуудал хөндсөөр ирсэн. МАН-ын нэр бүхий хэд ч ялгаагүй хамтарсан Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах асуудал хөндөж явсан, нэг ёсондоо үзэл бодол нэг хүмүүс. Тэднийхээр хамтарсан Зас гийн га зар хэсэг хүний, гаднын хө рөнгө оруулагчийн эрх ашигт ний цүүлж Оюутолгойн гэрээг хийжээ. Ард түмний эрх ашиг хэмээн ярих нь сай хан сонсогдож байна аа. Гэвч энэ байр суурийнх нь ард өөрсдөө бас нэг сайдын суудалд тухлах далд сонирхол нуугддаг гэх хардлага нийгэмд байгаа юм. Эрхэм гишүүд өөрсдөө мэдээж уг санааг эрс үгүйсгэдэг.
С.БАТБОЛДОД БАРИХ ДАРААГИЙН “СЮРПРИЗ”
Ерөнхий сайд өчигдөр өглөө Сэ лэнгэ аймгийг зорьсон. Газар тариа лангийн ажлын явцтай танилцаад эргэж ирэхдээ тэрбээр ээлжит “сюрприз”- ээ хүлээж авах нь. С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ц.Шинэбаяр тэргүүтэй хэсэг гишүүн хамтарсан Засгийн газрын хамгийн үйлийн үртэй сайдыг дахин “оролдох” төлөвлөгөөгөө бо ловс руулжээ. Тэр хүн нь Эрдэс бая лаг, эрчим хүчний сайд Д.Зоригт. Өмнө нь хоёр ч удаа түүнийг V цахил гаан станц барих ажлыг удааш руулсан, Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 ду гаар тогтоолын хүрээнд хий гээгүй, ги шүүдээс тавьсан асуулгад хариулт өгдөггүй гэх мэт хэд хэдэн үндэслэлээр огцруулах гэж үзсэн юм. УИХ сайдыг авч үлдсэн. Тэг вэл сүүлийн удаа огцруулах асуудал хэлэлцсэнээс хойш Д.Зоригт сайд ал даагаа засаагүй гэнэ. Тиймээс дээрх ги шүүд асуу дал болгосон үн дэс лэлүү дээс хэрэг жүүлсэн зүйл юу бай гааг нь эхлээд Д.Зоригт сайд, Ерөн хий сайд С.Батболд нараас асуух юм байна. Дараа нь хариуцлага тооцох тухай буюу огцруулах талаар гурав дахиа ярих нээ. Ерөнхий сайдыг ирэхээр гишүүд энэ талаарх асуултаа хүргүүлэх юм билээ.
ТӨРД ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ХЭРЭГТЭЙ
Хамтарсан Засгийн газрын бүрэн эрх дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Ирэх жил тэд ард түмэнд аж лаа шалгуулж, дүн тавиулна. Мө рийн хөтөлбөрийнх нь биелэлт 80 гаруй хувьтай байгаа талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцсан байна лээ. Нөгөө талаар хамтарснаараа юу хийсэн юм бэ. Ямар давуу тал байгаа вэ гэдгийг мартаж болохгүй. Сайн, муу хэлүүлж буй ч хэдэн жил ярьсан Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Төмөр замын та лаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Энэ мэтээр талцан хуваагддаг цагтаа хийж чадаагүй, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлжээ. Дээрх хэдэн гишүүний хүссэнчлэн Зас гийн газрыг огцрууллаа гэхэд сай д ын суудлын төлөөх тэмцэл цаг хугацаа авна. “Бялуу”-наас хүртэх со нир хол асуудлыг анх хөндсөн ги шүүдэд ч байгаа. Ингэж хор найруулсаар байтал Сонгуулийн хуулийг өөрчлөх “виз”-ийн хугацаа дуусах нь.
Сонгууль 2012 оны зургадугаар сард болно. Тэгэхээр уг хуулийг өөрчилж, луйваргүй сонгууль зохион байгуулах эрх зүйн орчин бий болгоход УИХ-д гурван сарын хугацаа л үлдэж буй юм. Яг үнэндээ суудал тойрон мар гаж суух ын оронд Сонгуулийн хуулийг цоорхой багатайхан боловс руулж батлах үүрэг гишүүдэд бий. Үүнээс гадна намрын чуулган арван хоёрдугаар сарын 31-нээс өмнө 2012 оны улсын төсвийг батлах учиртай. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ч анхаарлын төвд байгаа. Энэ оны төсөвт тодотгол хийх ёстой.
Энэ мэтээр цаг хугацаатай уралдан амжуулах илүү чухал ажил олон. Тиймээс ирэх гурван сард сандал суудал “шилгээлгэж” суух цаг намрын чуулганд байхгүй. УИХ хариуцлагатай байж, цаг хугацаа ал дахгүй ажиллах ёстой. Хамтарч, нэгдээгүй үед Зас гийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг цувуулан оруулж ирж, хэ лэлцсээр төрийн ажлыг мартаж бай сан туршлага ч бий. Урагшгүй ийм байдлыг хамтарсан Засгийн газар халсан гэдэгтэй маргах хүн гарах гүй биз. Нэг ёсондоо улс төрийн тогтвортой байдлыг бий болгосон. Төр төвшин, тогтвортой байвал улс орны хөгжил урагшилна, ард түмний амьдралд тэр хэрээр эергээр нө лөөлнө. Харин дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Хариуцлагатай ажил лах ёстой багахан цаг хугацаанаас олны биш хэдхэн хүний эрх ашгийн төлөө хумслах учиргүй баймаар.
НАМУУД ДОТОРХ БУЖИГНААН
Шийдвэр гаргах төвшинд улстөр жих нь улс орны амьдралд илүү хортой нь мэдээж. Нөгөө талдаа тогоон дотроо улстөржих үйл явц ч эрчимжив. МАХН “өндөглөж”, Хамуг Монголын хөдөлмөрийн нам хэмээх дүүтэй болох нь. Тус намыг МАН-аас МАХН-ыг “аварч” үлдэхийн тө лөө тэмцсэн Ц.Шинэбаяр байгуулж буй юм. Намууд доторх, хүрээлэл арай бага синдромыг эхлүүлсэн гол дүр нь эрхэм гишүүн Ц.Шинэбаяр. Эхлээд МАХН-ын дэд даргаас, дараа нь ги шүүнээс татгалзсан тэр Хамуг Монгол хэмээх эвслээ нам болгон өргөтгөхөөр шийджээ. МАХН Ц.Шинэ баярыг “гомдоож” л дээ. “Утсан хүү хэлдэй” нь ийнхүү гэнэт “томорсон” нь Н.Энх баярт хүндээр тус чээ. Эцэст нь түүнийг арга буюу чөлөөлснөө мэдэгдэв.
Ц.Шинэбаяр шинэ улс төрөө хийж ахуйд нөгөө талд нь Ногоон намынхан жүжгээ эхл үүлээд байна. НН-ыг ИЗН-тай нэгдэхийг эсэр гүүц сэн О.Бум-Ялагчийн намрын синд ром хөд лөөд жигтэйхэн. Тэр Сүх баатарын талбайд НН-ын хурлыг хийж, дарга цэргээ солиод авсан. Бас бо лоогүй Д.Энхбаттай хийдэг хэрүүлээ сэргээгээд байгаа юм. Ц.Шинэбаяр ал бан тушаалаас татгалзах улс төр хий сэн бол НН-ынхан дарга нь хэн бо лох, намыг нь хэн “авсан” талаар мар гаж буй юм. Хамрах хүрээгээрээ өөр өөр улс төрийн синдром ийнхүү хүчээ авав. Намрын чуулган эхэлмэгц жүжиг жинхнээрээ өрнөнө. Улс төрийн ертөнц “халуурах” өдрүүд айсуй. Гэвч намрын синдром нийгэмд таалагдаж, газар авна гэдэг нь эргэлзээтэй.
С.ТУУЛ