Сонгуулийн өмнөх жилийн намар ямар нэгэн халуухан юм болно гэсэн хүлээлт улс төр сонирхогчдын дунд ч, хэвлэлийн хуудаснаа ч байна. Тэр нь эрх баригч хүчнүүд рүү чиглэж буй бөгөөд Засгийн газраа огцруулж магадгүй гэсэн тодорхой мессеж дагуулах бол жээ. МАН даргаа солих, шинэ Ерөнхий сайд нь АН-гүйгээр сайд нарын танхимыг бүрдүүлэх нөхцөл юусан билээ, АН-ынхан даргаа огцруулах, тэгээд засгаас гарч сөрөг хүчний дүрээр улс төр хийж сонгуультай золгох шаардлага байна уу гэсэн улстөржсөн эрэл хайгуул эрчээ авлаа. Нэр усаа сольсон биш Монголын хамгийн нөлөө бүхий улс төрийн хүчин өнгөрсөн ганц жилд халуун чулуу долоохоороо нэг болов.
Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед Ардын намын рейтинг Ардчилсан намын шилийг харж, ард нь хоцорч байгааг судалгааны дүн нотолжээ. “Хэвтэрт орсон” намаа аврах хөдөлгөөн байсхийгээд “асдаг” байсан хэ дэн жилийн өмнөх ороо бусгааг бодвол АН өнгөтэй явна. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажилласнаар АН гэдэг нам улс төрийн хөрснөөс арчигдана хэмээн оношилж байсан хүмүүс “Сант марал”-аас хамгийн сүүлд явуулсан хоёр удаагийн тандалтын дүнг үзээд хуйхаа маажиж суугаа болов уу. Хамтарсан Засгийн газрын ашиг тус үнэн хэрэгтээ МАН-ынхаас илүү АН-ын нэр төрд илүү унацтай болж байна. Үүнийг АН-ын алтан үе ба сонгуулийн өмнөх жил тохиосон зурвас боломж хэмээн харж болно. Гэвч энэ засгийг унагая, огцруулъя гэсэн сэхүүн салхи АН-ын тодорхой бүлгүүдэд эсгэрсэн хэвээр байгаа юм.
Чухамдаа тэндээс ниссэн мессеж улс төр дэх “намрын синдром”- ыг тодорхойлох бо лов. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ээлжит хуралдаан энэ сард болох товтой. Энэ хурлаар Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх эсэх талаар АН дахь фракцууд бодож байна. Засгийн газрыг Ерөнхий сайд С.Батболд тэргүүлж байгаачлан энэ засгийн алдаа оноо, сайн саарын аль аль нь түүний даргалдаг МАН-д шууд наалдаж буй. Сайд нарын танхимд түншлэгч АН гэвч хамтарсан засгаас юу хүртэж байгааг анзаарах хэрэгтэй болов уу. Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийн томоо хон төслүүдийн амжилтыг АН МАН-тай тэнцүү хуваалцдаг.
АН өнгөрсөн гурван жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа өөрийн гэсэн лидерүүдээ олон нийтэд таниулж, ололт амжилтын тавцан дээр эрх баригчийн дүрээр зогсож дадсан байх юм. Харин хамтарсан Засгийн газрын муу нэр, луу данс яагаад ч юм АН-ыг тойроод байдгийг хү лээн зөвшөөрөх хэрэгтэй. “Яагаад ч юм” биш л дээ. Яагаад гэвэл, ялын тавцанд АН МАН-тай зэрэгцэж зогсохыг олон нийт төсөөлж сураагүйд хэргийн учир байгаа болов уу. АН сөрөг хүчний дүрээр нэгэнт танигдсан инерц нь хамтарсан Засгийн газар дахь “сөрөг хүчнийг” гурван жилийн турш муу нэр, луу данснаас салгаж өгөөд байх шиг. АН дахь фракцууд энэ ньюансыг бодолцож байж шийдвэрээ гаргах биз ээ.
Уул уурхайн түрлэгт шинэ тутам автсан улс орны Засгийн газартай “ноцолдох” бай тун тодорхой. Энэ салбарын гол судас болж буй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг онилбол түүгээр дамжуулан Засгийн газрыг огцруулах голдирол түвэггүй тавигдана. Энэ бол энгийн тооцоо. Оюутолгойн гэрээг байгуулсан гурван сайдын нэгийг огцруулахаар гурав дахь удаагаа онилов. Багаар ажилладаг сайд нарын танхимын гишүүн, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг ч бас Оюутолгойн гэрээ алдаатай болсон бол огцорч таарна. Оюутолгойн гэрээг баталсан энэ Парламентын 20 гишүүн Д.Зоригт сайдыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Тэд 20-иулаа болсон, УИХ энэ асуудлыг хэлэлцэх хуулийн босгоор давж чадах хэдий ч цаана нь МАНын олонх ямар бодол санаатай сууж байдгийг УИХ-ын өмнөх шийдвэрээс баримжаалж болох юм.
Оюутолгойн гэрээгээр хамтарсан засаг хийгээд МАН-ыг самрахаасаа илүүтэй АН-ын дотор гэдсийг “уудалж дөнгөх” магадлал бий. Тэгээд АНын дараагийн дарга хэн гэж? З.Энхболд уу, Н.Батбаяр уу, эсвэл С.Эрдэнэ юм уу? Тэдний хэн нь намаа сонгуулийн өмнө зангидаж, удирдаж чадах бол... Ялангуяа нэр усаа сольсон МАН-аас хувь заяаны тохиолоор рейтинг нь ялимгүй өсөөд байгаа сонгуулийн өмнөх жил АН дарга, цэргийн гомдлоо таягдаж дийлэхээргүй аанай их амбийцтай байх чинь. Нэг дохиогоор гар өргөдөггүй араншинтай АН-ын гишүүд энэ удаа хэрхэн бужигнах нь “намрын синдром”-ын өрнөл болох төлөвтэй.
АН-ын дараагийн даргад яригдах дуртай УИХ-ын гишүүн З.Энхболд, Н.Батбаяр, С.Эрдэнэ нар бол намаа өдий зэрэгт бойжуулж, АН-ын нэртэй хамт өсөж өндийсөн улстөрчид гэдэгтэй маргашгүй. Хувь улс төрчийнх өө хувьд тэдний хэн нь ч өөрийн гэсэн байр суурь эзэлж чадсан, нөлөө бүхий эрхмүүд юм. Харин улс төрийн томоохон хүчний лидер байх “ноён нуруутай” эсэхэд нь дэргэдийн нөхдүүд нь ч, дэлгэцээр хардаг олон нийт ч эргэлзэх болно. Эдгээр гурван эрхмийн хувьд АН-ыг бужигнуулах дайны хэл ам эл бэг бий. Хувийн тоглолтоороо бол урдаа хэнбугайг ч үл гишгүүлэх эрдэмтэй.
Харин сонгуулийн өмнөх жил халуурлаа, дэмийр лээ гэхэд АН даргаа энэ гурваар соливол жинхэнэ солиорол болж мэднэ. Залуусаа дэмждэггүй, боловсон хүчний бодлогоо алдсан хэмээх дотоод шүүмжлэлд АН-ын удирдлага өнөө хэр ярвайн хандаж буй. Хэрэв ҮЗХ удирдлагадаа “цөн түрэх” шаардлагатай гэж шийдвэл улиг болсон хэдэн хэрүүлчээсээ шинэ үеэ тордвол алсын хараатай сонголт болох биз ээ.
Б.ЭНХЦЭЦЭГ