Монгол Улсын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай ярилцлаа.
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамтарсан Засгийн газрын үед шийдээсэй гэсэн хүлээлт маш их байгааг зарим аймагт ажиллах үедээ мэдэрлээ. Та ч “Монгол хүн 2020” хөтөлбөрийнхөө хүрээнд олон аймгийн иргэдтэй уулзахдаа үүнийг илүүтэй мэдэрсэн байх. Төслийг Засгийн газар хэлэлцээд Үндэсний аюулг үй байдлын зөвлөлд хүр гүүлсэн. Гэтэл тэнд гацчихлаа. Тавантолгой төслийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаж байгаа хүний хувьд тайлбар хэлэхгүй юү?
-Тавантолгойн ордыг төрийн өмчит компани ашиглаад эхэлчихсэн. Ажил явж байгаа. Хөрсөө хуулж, нүүрсээ экспортолж байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөр нэг заалт байдаг юм. “Эрдэнэс Тавантолгой”-гоос гадна гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн консерциумыг нээлттэй тендер зарлаж шалгаруул гэсэн зүйл тогтоолд бий. Тэр дагуу Засгийн газрын нээлт тэй тендерт 15 компани оролцсоноос зургаатай нь яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Шалгарсан консерциумыг Тавантолгойн ордод ажиллуулах саналаа Засгийн газар боловсруулаад ҮАБЗ-д хүргүүлсэн. Зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж ҮАБЗ үзсэн. Түүний дагуу хөрш орнуудаас гадна гуравдагч орнуудын оролцоо ямар байх зэрэг асуудлыг тодруулахаар ажиллаж байна. Ажлын явц ийм л байна.
-Түүнээс бус улс төр бас бус эрх ашгийн асуудлаас болж гацаж байгаа зүйл байхгүй юу?
-Үгүй гэж үзэж байна. Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд байдаг улсын хувьд, нүүрсээ үнэд хүргэж дэлхийн зах зээлийн үнээр зарахын тулд, хямдхан тээвэрлэхийн тулд хоёр хөрштэйгээ сайтар ойлголцох ёстой. Мөн худалдаж авах зах зээл буюу Япон, БНСУ, нүүрсний хамгийн сайн технологитой АНУ-тай ч ярилцах шаардлага гарна. Тавантолгойг гадаадынханд өгчихлөө гэж зарим нь ойлгоод байх шиг. Тийм зүйл байхгүй. УИХ-ын тогтоолоор консерциум байгуулах ёстой. Монголын эрх ашиг гэж бий шүү дээ. Хүн бүр үүнийг ойлгож, мэдэж байгаа. Тавантолгойн нүүрс Орос, Хятадын нутгаар дамжиж зах зээлдээ очиж чадвал дэлхийн үнээр зарагдана. Тавантолгойд томоохон хөрөнгө оруулалт хийгдэж эхэлнэ. Ингэхийн тулд гадаадын консерциумыг төсөлд оролцуулах хэрэгтэй. Энэ бүхэн Монгол Улсын эрх ашгийн төлөө хийгдэж буй. Ашигтай ийм шийдэл олохын тулд л Засгийн газар ажиллаж байна.
-Сонгон шалгаруулалтын үеэр Япон, БНСУ-ын консерциум гомдол гаргасан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь хүртэл энэ тухай манай төр засгийн удирдлагад уламжилсан. Харин сүүлийн үеийн гадаад, дотоодын хэвлэлд тэдний гомдлын учгийг Монголын Засгийн газар тайллаа гэж мэдээлж байна.
-Тайлаад байх ч юм байхгүй. Засгийн газар Япон, БНСУ-ын консерциумыг хасаад хаячихсан ч юм биш. “Оросын төмөр зам” компанитай хамтарч тэд нэг консерциум болж орсон. Шалгаруулалтын дараа бид “гээгдсэн” байна гэсэн. Тэгэхэд нь хэлсэн. Та нар “Оросын төмөр зам”-тай нэг баг болж орсон шүү дээ. Та нарын хооронд ямар гэрээ, хэлэлцээр байсныг мэдэхгүй. Түүнийгээ эргэж хараад ойлголцооч л гэсэн. Тэгээд учраа олсон, тэд.
-Засгийн газрын боловсруулсан төсөл УИХ-ын 39 дүгээр тогтоолтой зөрчилдсөн гэсэн гомдлыг танай болон МАН-аас сонгогдсон УИХ-ын зарим гишүүн барим тавим хэлээд байгаа шүү дээ?
-39 дүгээр тогтоолыг зөрчсөн юм Засгийн газарт байхгүй. Харин тогтоолыг өөр өөрийнхөөр ойлгоод байгааг би ажигласан. Тавантолгойн тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр “Эрдэнэс Монгол” гэдэг компаниас “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжүүлсэн. Үүнийг зарим хүн Тавантолгойг хуваачихлаа гэж ойлгоод байгаа юм. Тавантолгойг хуваагаагүй. Тэнд олборлолт хийгдээд эхэлчихсэн. Консерциум байгуулагдахаар Тавантолгойн нэг хэсэгт ажиллах болно доо. Заавал “манай газар” ажиллана гэхгүй, тэд. Үүнийг л “Та нар Тавантолгойг хуваачихлаа” гээд байгаа юм. Ийм ойлголтын зөрүү байх шиг. Түүнээс бус учраа олохоо больчихсон зөрчил алга. Зөрүү байгаа бол хамтдаа сууж ярилцаад нэг мөр ойлголттой болох хэрэгтэй.
-Тодруулж ярилцах зүйл байгаа юм байна. Хэр их цаг хугацаа шаардах юм бол…
-Тодорхой төвшинд яриа хэлцэл хийгдэж, шийдвэр гарсны дараа эргэж ярилцаж байгаа болохоор цаг хугацаа шаардах л байх. Үүнийг нэг их том, эмгэнэлтэй зүйл гэж бодохгүй байна. Ярилцаад л үзье. Консерциум үйл ажиллагаагаа эхлүүлээд Тавантолгойн ордод ажиллах нь Монголын эрх ашигт нийцнэ. Ингэх нь манай нүүрсийг хямдаар тээвэрлэхээс эхлээд боломжийн үнээр зарах зэргээр олон талын ашигтай. Монголчууд яагаад дангаараа ашиглаж болдоггүй юм гэж зарим хүн хэлдэг. Дангаараа ашиглах гээд үзье л дээ. Тэгвэл Орос, Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэхдээ өндөр төлбөр төлөх байх. Нүдэнд шууд харагдаж байгаа биз. Өндөр зардал төлөхийн хэрээр Монголын олох ашиг багасна даа.
Нэг ийм зүйл байгаа юм. Машин, тоног төхөөрөмж, техник зэрэг бусад олон эдээр хангагдаж чадах уу. Тодорхой хугацааны дараа бол монголчууд өөрсдөө дангаараа ашиглаад явах боломж бол бий. “Эрдэнэс Тавантолгой” гэдэг Монголын компани олборлолт явуулж байгаа. Гадаадын оператор компаниар газраа ухуулъя л гэдэг. Монголчууд дадлагажиж суралцаад бие даах бололцоотой болсон үед гэрээний хугацаа дуусах байх. Би бодоод байгаа юм. Тавантолгойн асуудлаар Монголын нийгэмд ойлголцол хэрэгтэй юм байна даа гэж. Хүн бүр өөрийнхөө ойлгосноор тайлбар ярилцлага өгөөд байж боломгүй юм билээ. Нэг хэсэг нь эх орноо бодоод, нөгөө тал нь Монголынхоо эрх ашгийн эсрэг ажиллаад байгаа зүйл байхгүй ээ. Бүгд Монголынхоо төлөө ярьж байгаа юм байна. Гэхдээ ойлголтын зөрүү байгаа юм байна. Энэ зөрүүгээ л нэг мөр болгомоор юм билээ
.-Цаг хугацаа алдах тусам л хар сэр нэмэгдээд байна л даа. Тавантолгойг битгий улстөржүүлчихээсэй гэсэн эрмэлзэл нийгэмд их байна. Улс төрийн эрх ашигт автуулахгүйн тулд хамтарсан Засгийн газар Тавантолгойг хөдөлгөх ёстой гэсэн хүсэл их байгааг анзаарч байгаа. Намрын чуулганаар сонгуулийн болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, төсөв энэ тэр гэж хэлэлцэх зүйл их бий. Энэ өнцгөөс харахад цаг хугацаа бага үлдлээ. АНын дарга, Засгийн газрын Тэргүүн Шадар сайдын хувьд “амжуулна аа” гэж баталгаатай хэлж чадах уу?
-Амжуулахын төлөө, гэх дээ ул суурьтай хандаж Мон го лынхоо эрх ашигт нийцүүлэхийн төлөө бид ажил лаж байна. Томоохон төс лүүдээ явуулах зорилгоор анх хам тар сан Засгийн газрыг байгуулсан. Үр дүнд нь Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөсөн. Одоо гадаад, дотоо дын консерциумыг ажилд нь оруулчихвал илүү дорвитой явах байх. Зогсчихсон юм байхгүй. Засгийн газар ажиллаад л байна. Гэхдээ улс төрийн хэрүүлийн алим болгомооргүй байгаа юм. Дутуу хөтүү зүйлийнхээ талаар хамтарч ярилцаж байгаад явуулахын төлөө л байна.
-Засгийн газрын гишүүд хоёр намынх. Танай танхим дотор янз бүрийн үйл ойлголцол байхгүй биз дээ?
-Байхгүй. 20-30 удаа ярьж байж шийдвэрээ гаргасан.
-Улс төрийн амьдрал буцалж эхэллээ. АН-ын ашиглаж байсан Монголын Үндэсний Ардчилсан Нам нэртэй улс төрийн хүчин байгуулагдах бололтой.
-Монголчууд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхтэй. 2000 онд МҮАН, МСДН зэрэг таван нам нэгдэж АН-ыг байгуулсан түүхтэй. Сүүлд МСДН өрх тусгаарласан. Одоо МҮАН-ыг байгуулж байгаа юм байна. Манай намын гишүүд 20 жил зовлон жаргал туулж ирсэн. Гэхдээ зовлон нь дийлсэн замыг туулсан. Тийм учраас МҮАН гэдэг нэр манайхныг будлиулахгүй. Түүхэн үүргээ гүйцэтгэлээ гэж үзээд АН-д МҮАН 2000 онд нэгдсэн юм.
-АН-ын ашиглаж байсан нэр учраас хонжоо гэж тооцсон байж болох уу?
-МҮАН нэрийг авч байгаа хүмүүст тийм бодол байж магадгүй юм. Зорилго нь ч биз. Энэ залинд автах хүн манай намаас гарахгүй ээ. МАХН гэдэг нэрийг МАН-д байсан хүмүүс л авсан биз дээ. Хуучин нэрийг сэргээх замаар хүмүүсийг урвуулна гэж бодохгүй байна. Тэр тусмаа АН-ынхныг.
-Сонгуулийн хууль юу болж байгаа вэ?
-Ярилцаад л явж байна. Пропорциональ, мажоритарын холимог тогтолцоотой байх юм байна гэдгээ ойлголцсон. Яг тоо нь хэд байх, жагсаалтад орсон хүмүүс тойрогт нэр дэвших, эсэх зэрэг шийдэлд хүрээгүй цөөн зүйл бий.
-МАН тодорхой яриад байгаа. Мажоритар давамгайлсан хувилбараас буцахгүй гэж.
-Энэ хувилбарыг АН дэмжихгүй. Хэтэрхий олон жижиг тойрог улсын хөгжилд сөрөг нөлөөтэй шүү дээ. Арайхийж 26 том тойрог болгож авсан. Үүнийг жижиглэх нь улсад хохиролтой. АН-д ашигтай учраас пропорционалыг авах гээд байгаа юм биш л дээ.
-Хуулийн зургаан сарын хугацаа удахгүй дууслаа.
-Тохирохын тулд ажиллана даа. Сонгогчийн тоо хоёр саяд дөхсөн байна. Тэгсэн хэрнээ Улаанбаатарт нэг сая гаруй нь байна. Гэтэл 76 гишүүний ердөө 20 гаруйхан нь л нийслэлээс сонгогддог. Тийм учраас сонгогчдын тоог харгалзаж тойрог байгуулаач гэсэн асуудлыг олон иргэн тавьж байна. Энэ мэт шийдэх ёстой олон асуудал бий.
-Миний таамаглаж байгаагаар бараг одоогийн тогтолцоогоор дараагийн сонгуулийг (томсгосон 26 тойргоор) явуулчих болов уу?
-Орон нутаг, УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулахыг хуульд өөрчлөлт оруулах нэрээр салгах оролдлого МАН-ын зү гээс гарч магадгүй гэж АН болгоомжилж байгаа. Хоёр талаас их л хүлээлт, тэвчээр шаардагдаж байна.
-Орон нутгийн сонгууль гэснээс танай намын удирдлага ИТХ-д залуусаа түлхүү дэвшүүлэх тохиролцоо хийсэн гэсэн үү?
-Аймгийн намын удирдлагуудын зөвлөлгөөний үеэр ийм тохиролцоонд хүрсэн. Орон нутгийн сонгуульд аль болох залуусаа нэр дэвшүүлэх бодлого баримтална. Гэхдээ энэ нь УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн үг биш.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг энэ УИХын намрын сүүлчийн чуул - ганаар хэлэлцэнэ. Намууд саналаа нэгтгэж амжсан уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нийгмийн шаардлага бий. Түүнээс бус ямар нэгэн намын сонирхол байж таа - рахгүй. Үндсэн хуулиар хотыг байхгүй болгосон. Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-аас Засаг даргыг сонгодог нь зөв юм уу гээд асуухаар зөв, Үндсэн хуулийн заалттай гэдэг. Эдгээрийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гардаг. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргыг иргэд сон гох нь шударга зарчим. Аль нам байхаас хамаарахгүйгээр асуудлыг шийдчихмээр харагдаад байгаа юм. Хугацаа л шаардах байх. Гэхдээ намчирхаж, улс - төржихгүйгээр бид асуудлаа шийдээд явж байгаа нь дэвшил.
-Сонгууль дөхсөнтэй л холбоотой байлгүй дээ. Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин, тэтгэврийг нэмээдэх гэж шаардаад эхэллээ дээ?
-Боломжийн хэрээр цалин, тэтгэврийг нэмнэ гэж Засгийн газар дээр ярьж байгаа. Нэмсээр ч ирсэн. Би гурван Засгийн газарт ажиллаж байгаа хүн мэдэлгүй яах вэ. Цалин, тэтгэврийг нэг өдөр, нэг цаг, минутад нэмэхээр үр дүн багатай байдаг юм. Гэнэтхэн нэмчихээр дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихдөг. Энэ бүхнийг маш нарийн тооцсон уян хатан бодлого хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байгаа. Төсөв хэлэлцэх үеэр цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг ярина.
Го.ЭНХТӨР