Монгол Улсын иргэн Б.Хурц Европын холбооны улсуудын хуулийг зөрчин, хүн хулгайлсан гэмт хэрэгт сэрдэгдэн ба ривчлагдаж, хүний нутгийн шоронд бүтэн нэг жилийг өнгөрөөгөөд эх орондоо эргэж ирэв. Түүнийг Англид саатуулагдсан өдрөөс эхлэн Монголын төр засаг, хэвлэл мэдээллийнхэн, жирийн иргэд бараг нэгэн дуугаар өмгөөлөн хамгаалж байлаа. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж, дипломат эрх ямбад бүдүүлгээр халдсанд дургүйцлээ илэрхийлж, иргэнийхээ эрхийг хамгаалахыг төр, засагт хандан шаардаж байсан иргэд, сэтгүүлчдийн зорилго нэг жилийн дараа ямар ч байсан биелэв.
Хэрэг явдал чухам юунаас болж өрнөснийг мэдэхгүй хүн Монголд бараг үгүй болоо биз. Тухайн үед тусгай үүрэг гүйцэтгэсэн Монголын тагнуулын ажилтан Б.Хурцын үйлдэл гаднынханд таалагдаагүй байж болно. Гэхдээ тэр үүргээ л гүйцэтгэсэн. Нөгөө талаар өдгөө тэр хүн Монгол Улсын төрийн чухал байгууллага Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа, тодо рхой эрхээр хам гаалагдсан албан тушаалтан. Гэтэл Монгол төрийн энэ дархлаа руу ичиж эмээхгүйгээр халдсанд эгдүүцэхээс аргагүй. Иргэд, олон нийтийн дуу хоолойг сонсож чадаж, үүрэг хариуцлагадаа эзний ёсоор хандсан төр засагтаа талархах нь зүйд нийцнэ. Энэ бүхнийг дахин дахин нур шаад байгаагийн учир нь Хурцыг хариас бүрэн бүтэн, эрүүл саруул авчирч чадсан гавьяа монголчуудад бүгдэд хамаатай гэж хэлэх гээд байна л даа.
Гэтэл Хурцыг ирсний маргааш, нөгөөдрийн сонин хэвлэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг хөтлөөд ирлээ гэсэн агуулгатай мэдээллээр дүүрсэн харагдав. Бараг л Элбэгээ Ерөнхийлөгч Ангела Меркелийг панаалдав гэхээ шахав. За рим нь АНУ-д очсон Ерөнхийлөгч маань Обамаг ятгаснаар тэр онгоцоо Герман луу явуулж, “Май, энэ хүнээ ав” гэсэн шахуу юм бичиж. Монгол Улсын Ерөнхийлөгч албаны шугамаар уулзсан өндөр дээд тушаалын хүмүүст хандаж, Мон гол Улсын иргэн Б.Хурцын эрхийг хамгаалах, суллах асуудлыг анхааралдаа авна уу гэсэн нь мэдээж нэг биш байх. Мон голчууд бултаараа хичээсэн, санаа тавьсан гэж дээр хэлсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч маань тэдний л нэг.
Шоронд хоригдсон хүнийг нь Төрийн тэргүүнд нь бэлэг болгоод өгөөд явуулчихдаг хэв ёс энэ цагийн дэлхийн улсуудын ха рилцаанд байхгүй. Тиймээс хэрвээ хэн нэгэнд “Баяр лалаа” гэж заавал хэлмээр санагдаад байгаа бол Гадаад харил цаа ны яа манд энэ үгээ хэлэх ёстой. Учир нь Б.Хурцыг баригдсанаас хойш эх орон доо ирэх хүр тэл түүнийг сул луу лах талаар хамгийн их хүчин чармайлт гаргасан газар бол Монгол Улсын Гадаад харилцааны яам. Энэ бол тэдний үүрэг гэж хэлж болох боловч ногдсон үүргээ сайн бие лүүлсэн гэж дүгнэх бүрэн үндэс бий. Сайд Г.Занданшатарын тушаалаар байгуулагдсан, дэд сайд Б.Болороор ахлуулсан Ажлын хэсэг эхнээс нь эцсийг хүртэл энэ хэргийг “илаар шуулахын” төлөө ажилласан. “Б.Болор суллагдахыг нь мэдээгүй байсан” гэж яллахын хэрэггүй.
Олон улсын харилцаа, дипломат ёс го рим гэдэг мэдэж байгаагаа бурж цуурах, далд нууц байх ёстойг тайлж дэлгэх, тохиролцоогоо умартан зөрчих зэргээс ямагт тусгаар байхыг шаарддаг зовлонтой эд. Гадаад харилцааны сайд Г.Зан даншатар Унгарт болсон олон ул сын хурлын үеэр ХБНГУ, Франц, Бель гийн Гадаад хэргийн сайд нартай тусгайлан уулзаж, тодорхой хүсэлт тавьсан нь хэрэг нааштай шийдэг дэхэд нэлээд хэмжээгээр нө лөөлсөн шүү гэж учир мэдэх хүн ярьж байна. Их Британи болон ХБНГУ-д суу гаа Элчин сайдын яамд уйгагүй сайн ажилласныг тэмдэглэх учиртай. Англид, Германд ч хэчнээн ч өмгөөлөгч хөлслөв? Сүүлд Германаас авсан хоёр өмгөөлөгч Дээд шүүхэд нь давж заалдахдаа Б.Хурцын “хэргийг” хүн хулгайлах биш, хүний эрх чөлөөнд халдсан гэсэн зүйл анги болгож чадсан гэсэн сураг дуулдав.
Чухам тийм ч учраас баривчлах тогтоол хүчингүй болж, хэргийн харьяалал ч өөрчлөгдсөн бололтой. Энэ бүхний эцэст иргэнээ хам гаалж чадсан Гадаад харилцааны яамныханд, тухайлбал Сайд, Дэд сайд, Элчин сайд нар, ажилтнуудад БАЯР ЛА ЛАА гэж хэлэх нь зүйд нийцэх биз ээ.
Б.ТЭГШ